НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 04 сарын 29 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5258664
Зочин: 1
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
КАРЛ ПОППЕРИЙН МЭТГЭЛЦЭЭН ХӨТӨЛБӨР
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-04-04

  «Таны зөв, миний буруу байх магадгүй болохоор хамтдаа хэлэлцвэл үнэнд дөхөх  боломжтой                          Карл Поппер

Карл Попперийн Мэтгэлцээний хөтөлбөрт оролцогчид  нээлттэй нийгэм орших үндэс нь чөлөөт, нээлттэй хэлэлцүүлэг  гэдгийг  танин мэдсэнээр түүнийг хүлээн зөвшөөрдөг юм.

Карл Попперийн Мэтгэлцээн Хөтөлбөр нь:

Өсвөр үеийнхний  бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгмийн өндөр идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх, нийгмийн асуудлуудыг  судалж танин мэдэх, үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх,  сурагчдын хамтын  ажиллагаа, харилцааны чадварыг хөгжүүлэх зорилготой.
1997
онд Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан) нь Карл Попперийн Мэтгэлцээн Хөтөлбөрийг манай оронд эхлүүлсэн ба одоо 40 шахам дунд сургуулийн 1000 гаруй багш, сурагчид  идэвхтэй оролцож байна.

Хүүхэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.  Энэ эрх нь хил хязгаараас үл хамааран ам, бичиг, хэвлэлээр түүнчлэн урлагийн бүтээлийн хэлбэрээр болон хүүхдийн сонгосон бусад арга хэрэгслийн  тусламжтайгаар аливаа мэдээлэл, үзэл санааг эрж хайх, эзэмших, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөөг багтаана. 

Хүүхдийн эрхийн конвенцийн 13-р зүйл

Хөтөлбөрийн хөгжил  ба ерөнхий танилцуулга

Нийгмийн шилжилтийн үед өсвөр үеийнхнийг нээлттэй нийгмийн идэвхтэй иргэд болгон төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан) нь ахлах ангийн сурагчид,их дээд сургуулиудын оюутнуудад зориулсан Мэтгэлцээний хөтөлбөрийг 1990-ээд оноос Төв болон Зүүн Европ ба Төв Ази , ОХУ-ын орнуудад хэрэгжүүлж эхэлсэн билээ. 
Мэтгэлцээнээр сурагчид нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж бусадтай санал бодлоо чөлөөтэй солилцож үндэслэл бүхий нотолгооны тусламжтайгаар бусдад итгэл үнэмшил төрүүлэх чадвартай болдог.  Багш нар мэтгэлцээний клуб удирдахын зэрэгцээ мэтгэлцээний аргыг хичээлдээ хэрэглэснэр багш сурагчдын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлдэг юм. Санал зөрөлдөөнтэй асуудлуудыг тайван замаар хэлэлцэж үзэл бодлоо уралдуулах боломжийг мэтггэлцээн олгодог юм.

Мэтгэлцээний хөтөлбөрийн анхны сургалтыг  1994 онд Унгарт зохион байгуулснаар энэ бүсийн бусад орнууд хөтөлбөрт нэгдэн орсон байна.  Энэ үед дебаты буюу мэтгэлцээн гэдэг үг зарим хэлэнд огт хэрэглэгддэггүй байсан юм. Монголд 1997 оны 6-р сарын 28-нд боловсролын мэтгэлцээний анхны сургалтыг хөтөлбөрийн зөвлөх багш Катерин Жонсон удирдан явуулснаар Карл Попперын Мэтгэлцээн Хөтөлбөрт манай багш сурагчид хамрагдах боломж нээгдсэн билээ.   Хөтөлбөр эхлэхэд "DEBATE" гэдэг үгийг монгол хэлнээ МЭТГЭЛЦЭЭН хэмээн буулгасан юм.

1997 он

1997 оны 6-р сард мэтгэлцээний анхны семинарыг хөтөлбөрийн зөвлөх багш Катерин Жонсон Улаанбаатар хотноо зохион байгуулж хот, аймгуудын 25 багш сурагчид оролцсон юм.  Эдгээр оролцогсдоос 2 багш 3 сурагчийг Мэтгэлцээний Олон Улсын Цугларалтанд урьж оролцуулсан юм. Мөн 1997 оны 10-р  сард 2дахь удаагийн сургалтыг зохион байгуулж хамрагдсан багш нар өөрийн сургуулиуд дээр мэтгэлцээний клубыг зохион байгуулсан байна.  Мэтгэлцээний арга зүйн материалыг монгол хэлээр орчуулан багш нарт хүргэсэн юм. 12-р сард Мэтгэлцээний Үндэсний анхдугаар цугларалт тэмцээнийг зохион байгуулж 116 багш сурагчид оролцон  "Байгаль орчныг хамгаалахын тулд эдийн засгийн хөгжлийг хязгаарлах нь зүйтэй" сэдвээр мэтгэлцсэн байна. 

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хавсралт файл болон линкээс танилцана уу.

Хавсралт интернэт хаягууд
 Хаяг  Тайлбар
http://www.idea.org Олон Улсын Карл Попперийн Мэтгэлцээний хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 Мэтгэлцээн хөтөлбөрийн тухай Карл Попперийн Мэтгэлцээн хөтөлбөрйн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт файлаас авна уу.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2017  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?