НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 10 сарын 19 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5519602
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
БХАН-ИЙН БАГШ НАРЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-04-04

 БХАН-ийн хөтөлбөрүүд нь нийслэл хот, хөдөө орон нутгийн сургууль, багш нарын хүсэлт, захиалгын дагуу багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг БСШУЯ-аас хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын модулийн агуулгын дагуу зохион байгуулж байна.

Өнгөрсөн  хугацаанд БСШУЯ, аймаг, нийслэлийн БСГ-уудтай  хамтран  багш нарын мэргэжил дээшлүүлэх  сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд:

  • БСШУЯ-ны БДБ газар, Увс аймгийн нийгмийн бодлого зохицуулалтын хэлтэс, БСГазар, БХАН-ийн Увс аймаг дахь салбартай хамтран аймгийн хэмжээний бүх сумдын сургуулийн бага ангийн сургалтын менежер, заах аргын нэгдлийн ахлагчид,  аймгийн хэмжээний сургалтын хөтөлбөр боловсруулах багийханд зөвлөгөө өгч  сургалт зохион байгуулсан.
  • Баян-Өлгий, Ховд, Орхон  аймгуудын БСГазар,  Ховд, Орхон  аймаг дахь БХАН-ийн  салбаруудтай хамтарсан  сургалт явуулсан.
  • БСШУЯ-ны БДБ газрын  хүсэлтийн дагуу Төв аймгийн Алтанбулаг сум, Булган аймгийн Сэлэнгэ сумын багш нарт зориулсан” Стандартад суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах нь” сэдэвт сургалт, уулзалт ярилцлага хийв.
  • Хөвсгөл, Дорноговь, Сэлэнгэ, Орхон, Хэнтий, Говь Алтай, Сүхбаатар аймгуудын  БСГ-уудтай хамтран зохион байгуулсан цэцэрлэгийн туслах багш нарын мэргэжлийг дээшлүүлэх,  давтан бэлтгэх сургалт хийв.
  • Нийслэлийн  БШУГ-тай хамтран цэцэрлэгийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх кредит цагийн 13 удаагийн сургалтанд 455 багш нар хамрагдсан болно.
  • Дэлхийн зөн олон улсын байгуулгатай хамтран сургууль, цэцэрлэгийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, сургалтын орчинг бүрдүүлэх зорилгоор Толгойт, Баянхошууны бүсийн нийт 12  сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, сургалтын менежер, арга зүйч, багш нарын бүрэлдэхүүнтэй сургалтыг “Хүрэл тогоот” “Сонгино” амралтын газар зохион байгуулсаны зэрэгцээ цэцэрлэг, сургуулийн бүх ангиудад нь  сургалтын төвүүдийг шинээр байгуулж өгсөн. 
  • Мэргэжлийн Хяналтын Газарт болсон “Шинэ стандарт-Үнэлгээ” гэсэн сэдэвтэй сургалтанд оролцож,  судалгаа хийх, үнэлгээний шинэлэг аргууд зэрэг сэдвүүдээр танилцуулга хийлээ.
  • БХАН-ийн сүлжээний 70 гаруй  сургууль, 56 цэцэрлэгийн  хамтын ажиллагааг тогтвортой байлгах зорилгоор Ховд, Өмнөговь, Баянхонгор, Увс, Орхон, Дорнод аймгууд  болон нийслэлийн  сургууль, цэцэрлэгүүдийн  удирдлага, багш нарыг хүлээн авч уулзаж, цаашид хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг хийсэн.
  • Багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлэж, сургууль, багш нарынхаа шилдэг туршлага, ажлын амжилтыг олны хүртээл болгосон  Орхон аймгийн БСГ-ыг  оны “Тэргүүний хамтран ажиллагч” байгууллагаар шалгаруулан өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр урамшуулсан.

2006 оны байдлаар сургууль, цэцэрлэгийн  багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг давхардсан тоогоор 60 гаруй удаа зохион байгуулсанаас хөдөө орон нутагт 40 гаруй, нийслэлд 20 орчим удаа сургууль, багш нарын хүсэлтийн дагуу очиж зохион байгуулав. Нийт 3500 гаруй багш нар сургалтанд хамрагдан мэргэжил боловсролоо дээшлүүлэв.

Өнөөгийн байдлаар сургууль, багш нарын захиалж байгаа сургалтын үндсэн сэдвүүд нь шинэ стандарт, сургуулийн, бүлэг сэдвийн болон нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх  аргуудыг хичээлд хэрэглэх, үнэлгээний шинэчлэл, цогц чадамжийг үнэлэх, жишиг даалгавар боловсруулах, судалгааны арга зүй зэрэг болно.

Сургалтыг БХАН-ийн сургагч багш нар болон БХАН-ийн ажилтнууд зохион байгуулдаг. Сургагч багш нар нь 2001 онд БСШУЯ, МННХ-ийн хамтарсан гэрчилгээ авсан үндэсний сургагч багш нар юм.

Сургалтын онцлог:

Манай байгууллагаас зохион байгуулж буй сургалтууд нь сургуульд суурилсан, багш нарыг ажлын байрнаас нь хөндийрүүлэхгүйгээр, бага зардлаар мэргэжлээ дээшлүүлэж, хугацаа алдахгүйгээр шинэлэг мэдээллийг олж авах боломжоор хангадаг бөгөөд онол дадлага хосолсон, оролцоонд тулгуурласан мэдлэг бүтээлгэх аргаар зохион байгууллагддаг давуу талтай билээ. Бас нэг онцлог тал нь нэг ангид хичээллэх хүний тоо хязгаартай буюу 30 орчимд байдаг нь насанд хүрэгчдын сурах онцлогийг харгалзсан, тэдний оролцоог илүү чухалчилсанаараа бусад сургалтуудаас давуу байдаг.

Ялангуяа бид хөдөө орон нутагт ажиллаж байгаа тэр бүр хотод ирж мэргэжлээ дээшлүүлэх боломж тааруу, замын зардал өндөртэй холын аймгууд болон хотын захын хороололд байдаг сургуулийн багш нарт хүрч ажиллах, тэдэнд зөвлөх, туслах, ном гарын авлага материалаар хангах, тэдний туршлагыг бусдын хүртээл болгох, төсөл хөтөлбөрүүдэд хамруулах, гадаад, дотоодын сургагч багш нарын сургалт, лекцэд урьж оролцуулах, илтгэл, реферат бичих, багш нарын сурган хүмүүжүүлэх уншлагад бэлтгэхэд нь туслах, магистрийн зэрэг хамгаалахад нь шаардлагатай материалуудаар хангах  зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Сургалтанд оролцогсдод аятай таатай нөхцлийг бүрдүүлэх үүднээс семинарын явцад өдрийн цайгаар үйлчилж, шаардлагатай материалуудыг хэвлэж, олшруулан, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж  байна. Мөн сургалтаас авч байгаа мэдээллүүдээ цаашид баяжуулан бие даан уншиж судлахад нь нэмэр болгох зорилгоор БХАН-ээс хэвлүүлэн гаргасан ном, гарын авлага, “Нээлттэй сургууль” сонин болон гадаад хэвлэл зэргийг сургуулийнх нь “Багш хөгжлийн төвд” нь өгч байлаа.

Сургагч багш нарыг чадваржуулах:

Сургалтын чанар үр дүн ямар байх нь сургагч багш нарын мэдлэг, шинэ мэдээ, мэдээллийг хүлээн авах, боловсруулах, бусдад хүртээх ур чадвар, харилцааны соёл зэргээс шалтгаалдаг учир үндэсний сургагч багш нарыг чадваржуулах зорилгоор гадаад, дотоодын багш нарыг урин дөрвөн удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Үүнд: АНУ-ын Колумбын Их Сургуулийн багш Мария Волпе, Олон улсын уншигчдын консерцумын олон улсын сургагч багш Паата Папава, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн мэргэжилтэн багш Эл Жакобе болон БСШУЯ-ны мэргэжилтнүүд, нийслэлийн БШУГ-ын арга зүйчид, МУБИС –ийн багш, эрдэм шинжилгээний ажилтнууд, шилдэг тэргүүний багш нараар тэдэнд лекц, зөвлөгөө өгүүлэх ажлыг хийсэн нь ихээхэн үр өгөөжтэй байлаа.

Эцэг эхчүүд болон цэцэрлэгийн багш нарт зориулсан сургалтуудыг олон улсын сургагч багшаар удирдуулан дараах сэдвүүдээр зохион байгууллаа. Үүнд:  “Эцэг эх та багш” сургалтыг 2 удаа зохион байгуулсан. Нийт 40 гаруй  эцэг эхийг сургагч багшаар бэлтгэгдсэн.
“Нийгмийн шударга ёсонд суралцах” сэдэвт  сургалтыг сургагч багш нартаа зориулан  зохион байгуулсан. Олон улсын сургалтын нийт зардалд 10 гаруй  сая төгрөгийг зарцуулаад байна. Сургалтын явцад багш нараас хэрэгцээг тандсан асуулга авч сургалтын төгсгөлд үнэлгээ хийлгэж түүндээ үндэслэн дараагийн сургалтаа чанаржуулах тал дээр анхаарч ажилладаг.

Сургалтын дараах эргэх холбоо:

  • Сургалтын дараа багш нарын бие даан гүйцэтгэх ажлын талаарх зөвлөмжийг гарган өгч, түүний хэрэгжилтийнх нь явцад хоёр тал (БХАН, тухайн сургуулийн удирдлага) хамтран ажиллаж харилцан санал солилцож, зөвлөн туслах, дэмжлэг үзүүлэх зэргээр ажиллаж байна.
  • Үүнд: Сургалттай холбоотой материалуудаа хэвлэмэл болон электрон хэлбэрээр өгч сургалтын дараа хэрхэн яаж ажилласан талаар “Нээлттэй сургууль” сонинд бичих, туршлага солилцох уулзалт хийх, хоёр тал хамтарсан уралдаан зарлах үр дүн хэрэгжилтийг нь хянан зөвлөх, урамшуулах ажлыг хийж байна. (105, 46, 35, 9, 7 дугаар сургууль гэх мэт)
  • Нийт сургалт авсан сургуулиуд гурваас зургаан сарын дараа сургууль багш нарын ажилд гарсан өөрчлөлтүүд, сургалтын хөтөлбөр, заах арга зүй болон сурагчийн хөгжилд гарч байгаа анхны дэвшилттэй сайн талууд төдийгүй цаашид анхаарах, тулгамдаж байгаа асуудлуудын талаар тайлангаа ирүүлж байгаа нь сургалтын дараах эргэх холбоог бэхжүүлэх нэг алхам болж байна. Одоогоор Сүхбаатар аймгийн 1-р сургууль, Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургууль, Өмнөговь аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 35-р сургуулийн заах аргын нэгдлүүд тайлангаа ирүүлээд байна.
  • Мөн хамтын ажиллагааны сургуулиудын багш нарыг мэдээллээр тасралтгүй хангах үүднээс БХАН- ээс зохион байгуулж буй олон улсын болон үндэсний сургагч багш нарын сургалтанд багш нарыг урьж оролцуулдаг бөгөөд эдгээр  багш нар орон нутгийн багш нартаа шинэлэг мэдээллийг танилцуулж, тэдний мэргэжлийн чадварыг дээшлүүлэхэд тус дөхөм болж байна.
  • Сургалт авсан сургуулийн багш нарт сургалтын дараа сургууль дээр нь очиж зөвлөгөө өгөх, ЗАН-ийн ажлаа манай байгууллага дээр ирж хийх боломж бүрдүүлэн, зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа үзүүлж байна.  
  • Үүнд: Ховд, Өмнөговь, Дорнод, Баянхонгор, УБ хотын 46, 9-р сургууль зэрэг сургуулиудад очиж зөвлөгөө өгч тусласан. Нийслэлийн 5, 9, 35-р сургуулийн анхан шатны, байгаль, нийгмийн ухааны багш нар ЗАН-ийн ажлаа манай байгууллага дээр ирж зохион байгуулахад нь оролцож, харилцан туршлага солилцох уулзалт зохион байгуулсан.  
  • Байнга очиж зөвлөн туслах бололцоо багатай хөдөө орон нутагт байгаа хамтын ажиллагааны сургуулиудад нэмэлт гарын авлага материалуудыг шуудангаар хүргүүлэн, тэдний туршлага ололт амжилтын талаар “Нээлттэй сургууль” сонинд нийтлэж байна.
  • Жил бүр уламжлал болон явагддаг багш нарын сурган хүмүүжүүлэх уншлагад хамтын ажиллагааны сургуулиудын багш нарыг дэмжин оролцуулах, шаардлагатай материалуудаар туслах, уншиж танилцан харилцан санал солилцох ажлуудыг хийдэг. Эдгээр ажлуудын дүнд 7-р сургуулийн багш Оюунтүлхүүр энэ хичээлийн жилд шагналт байранд, Ирээдүй цогцолбор сургуулийн багш Т. Алтанцэцэг, Чогмаа нар өнгөрсөн хичээлийн жилийн уншлагад улсад 2-р байрт, 46-р сургуулийн сургалтын менежер Д. Энхтуяа хотод 1-р байрт шалгарсан зэрэг амжилт үзүүлээд байна. Дээр дурдсан багш нар манай байгууллагын сургагч багш нар билээ. 
  • Мөн УБ хотын хамтын ажиллагааны сургуулиудын захирал, сургалтын менежерүүд болон багш нарын төлөөллийг хүлээн авч уулзан цаашид хамтран зохион байгуулах ажлуудаа ярилцаж ямар дэмжлэг туслалцаа шаардлагатай байгаа талаар тодруулсан.
  • Сургалт авсан сургууль бүрийнхээ “Багшийн Хөгжил Төв”-ийнх нь үйл ажиллагааг дэмжин, багш нарын хэрэгцээнд зориулан уншиж судлах номын багцыг өгч байна.
  • Багш нарыг олон талын шинэлэг мэдээллээр хангах, байнга мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх боломжийг нь хангаж байх зорилгоор сар бүрийн 2 ба 4 дэхь долоо хоногийн Пүрэв гарагт “Таны цаг” цуврал лекцүүдийг үнэ төлбөргүй явуулж байна.

Цаашид шийдвэрлэвэл зохих асуудлууд:

  • Орон нутагт ажиллаж байгаа багш нарт сургалтанд оролцох хэрэгцээ байдаг боловч тэр бүр сургалтууд хөдөө орон нутагт хангалттай хийгддэггүй, аймгийн төв, хот явах зардал өндөр байдгаас мэргэжлийн зэргээ авахад кредит нь дутах тохиолдлууд их байдаг.
  • Манай байгууллагаас хөдөө орон нутагт хийх сургалтын зардал нэлээд өндөр гарч байгаа нь хүндрэлтэй асуудлуудын нэг болж байна. Энэ хугацаанд бид багш нарын замын зардал, байр, хоол, сургалтын хэрэглэгдэхүүн, цагийн хөлс, урамшуулал зэрэг зардлуудад 40 орчим  сая төгрөгийг зарцуулаад байна. Гэвч сургууль, багш нарын хөгжлийг дэмжих, хамтран ажиллах эрхэм зорилгоо чухалчилан үзэж үйл ажиллагаагаа сургууль, багш нарын хүсэлтийн дагуу тасралтгүй зохион байгуулсаар байна.
  • Сургууль, багш нар боловсролын шинэчлэлд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах, үйл ажиллагаагаа өөрчлөн шинэчлэх хүсэл эрмэлзлэл ихтэй байгаа нь сургалтыг нэг удаагийнхаар хязгаарлахгүй дахин хамрагдахыг хүссэн захиалгууд өгч байгаагаас тод харагдаж байна.

Цаашид багш нарын мэргэжлийг дээшлүүлэх ажлын тодорхой хэсгийг манай байгууллага гэрээгээр чанартай гүйцэтгэх боломж байна.  

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  10 дугаар сар 2017  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?