НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 07 сарын 24 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6234251
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
Мөс хайлуулах аргуудаас
Нийтэлсэн: 
Огноо: 2007-03-27

  Багш та нартаа сургалтын аргуудаас бүлэглэн танилцуулж байна.

“Мөс хайлуулах ” дасгалууд

 Манай ширээний намтар

Хичээлд оролцож байгаа хүүхдүүдийн бие биеээсээ цэрвэх байдлыг арилгах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хичээлийн эхэнд хийнэ. Хүүхдүүдийг баг болгон хуваасны дараа багаараа хамтран хийх асуултуудын өгнө. Жишээ нь: Танай багт байгаа хүүхдүүдийн аав ээжийнх нь насны нийлбэр хэд вэ? Та нар ямар ямар жилтэй вэ? Хэчнээн хүүхдүүд нь цэнхэр, улаан өнгөнд вуртай вэ? гэх мэтээр хамгийн энгийн тэгэхдээ заавал бүгдээрээ оролцож хариулах тийм асуултуудыг багш бодож олно. Ингэснээр хүүхдүүд хичээлд биеэ барилгүй чөлөөтэй оролцох боломж нээлттэй болно.

 Хоёр үнэн, нэг худал

Хүүхдүүдэд өөрсдийнхөө талаар эсвэл тухай үзсэн хичээлийн талаар  хоёр үнэн, нэг худлаа мэдээллийг хэлхийг хүснэ. Бусад хүүхдүүд нь алин нь үнэн, аль нь худал болохыг олох зорилготой асуулт тавьж харилцан ярилцана.

Үрлэн чихэр: Үрлэн чихрээр дїїргэсэн тавгийг дамжуулж, хїссэн хэмжээгээр авахыг урьж, авсан үрлээ идэлгїй тїр азнахыг хїснэ. Бїх хүүхдүүд  чихэрнээс авсны дараа тэднийг єєрсдийгєє бусдадаа танилцуулахыг урина. Ингэхдээ авсан їрлэн чихрийнхээ тоогоор єєрийнхєє талаар онцлог зїйл ярих ёстойг сануулна. Үүнийг бас хичээлтэйгээ холбон үзсэн сэдвийн талаар мэдээлэл өгөхдөө авсан үрлийн тоогоор хэлэхийг сануулна.

Хувийн дурсамж:  Хүүхдүүдийг  тїрийвч, цїнх, халаасаа уудалж, тэдний хувийн онцлогийг илэрхийлсэн гурван євєрмєц зїйл олохыг даалгана. Хїүхэд  бїр тэдгээр зїйлийг сонгох болсон учир шалтгаан болон тэдгээр нь тэдний ямар  хїсэл сонирхол, зан чанарыг хэрхэн илэрхийлж  буй  тухай  бусад  хүүхдүүдэд  / эсвэл бїлгийнхэндээ/ ярьж єгнє.

Найздаа танилцуулах: Оролцогчид хосоо сонгож  бие  биетэйгээ 5 минут орчим ярилцана. Ингэхдээ аль болох өөрийн сайн мэдэхгүй хүүхдийг сонгоно.  Дараа нь ээлжээр босож єєрийн ярилцсан хүүхдийн онцлог талуудыг  бусдадаа танилцуулна. Ингэхдээ тухайн хїний талаар олж мэдсэн гурван сонирхолтой зїйлийг олж хэлнэ.

Нэрийн хуудас: Хүүхдүүд өөрийн  нэрийн хуудас хийхэд шаардлагатай материал тараана./ Хатуу цаас, наалддаг тууз, єнгийн їзэг харандаа г.м /. Тэрхїї нэрийн хуудас нь ямар нэг байдлаар өөрийнх нь талаар мэдээлэл өгөхүйц зураг дизайнтай хийхийг сануулна. Бага ангийн хүүхдүүдийн хувьд гэр бүлийнхнийхээ тухай ч зуры болно. Энэ арга нь тухайн хүүхдийн эзлэх орон зайг ангид бий болгож, ялангуяа бага ангийн хүүхдүүдийн хувьд аав ээжийнхээ хамт байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.

Сонирхолтой нэр: Шинээр анги хамт олон бүрэлдэж буй үед хүүхэд  бїрийг єєрсдийн нэртэй холбоотой сонирхолтой, хєгтэй эсвэл хачирхалтай зїйл ярьж, тїїнийг нэрийг бусад хїмїїс тогтооход тус дэм болохыг хїснэ. Хэрэв оролцогчдын тоо их бол тэднийг 5-6 хїнтэй бїлгїїдэд хуваана.

Їггїй танилцуулга: Ангийг 2 хїнтэй багуудад хуваана. Энэ дасгалын зорилго нь єєрийгєє хамрагчдаа танилцуулахад орших ба оролцогчид єєрийгєє танилцуулахдаа ярих ёсгїй. Тэд зураг, бусад эд зїйл, дохио зангаа зэрэг хэл ярианы бус хэлбэрїїдийг ашиглаж болно. Багш ашиглаж болох зарим нэг тустай зєвєлгєє єгнє. Тухйлбал:  байрандаа гїйж буй мэт хєдєлбєл єглєє гимнастик хийдэг гэдгийг илэрхийлнэ. Хосууд єєрсдийгєє гурав гурван минут туршид їггїй танилцуулна. Дараа нь тэдэнд єєрсдийгєє шалгахад нь зориулж хэдэн минут олгоно.

Аналоги їїсгэх: Оролцогчдыг жижиг бїлэгт хувааж,  хїн бїр  єєрийгєє бусдадаа танилцуулна. Нийт оролцогчдын дунд їзэж буй сэдэвтэй холбоотой аналогийг єгч, тїїнийг гїйцээж бичих даалгавар єгнє. Тухайлбал: бусдын ємнє їг хэлэх нь зїлэг шїршихтэй  ижил  учир бїлэг бїр 3-4 минутын туршид хоорондоо ярилцаад хамгийн шилдэг гурван тайлбараа  нийт оролцогчдод  танилцуулна.

“Хобби” агнах нь: Хїн бїрт хїмїїсийн чєлєєт цагаараа сонирхон хийх дуртай 15-20 тїгээмэл ажлын жагсаалтыг єгнє. / Жишээ нь: цэцэг ногоо тарих, єглєє гїйх, хоол хийх, юм нэхэх, ном унших, одон бємбєг тоглох г.м. Оролцогчид жагсаалтад орсон “ хоббитой “ хїмїїсийг олж нэр, ажлын газрын хаягийг тэмдэглэж авна. Энэ дасгалын єєр нэг хувилбар бол ” хобби ” жагсаахын оронд хїний зан чанар, эсвэл онцлогийг тусгаж илэрхийлсэн їгсийн жагсаалтыг хэрэглэх боломжтой юм. Тухайлбал: айлын ганц хїїхэд, хєгжим тоглодог дєрвєєс илїї муу зуршилтай, шагнал авсан, ач зээтэй г.м. Эдгээр онцлог, шинж чанарыг сургалтын сэдэвтэй холгож хэрэглэх боломжтой юм.

Ижил тєстэй ба ялгаатай зїйлс: Жижиг бїлгээр ажиллаж, оролцогчдыг нэгтгэж буй 5 нийтлэг шинж чанар, мєн ялгаатай зїйлсийг бодож олохыг даалгана. Бїлгїїд хамгийн сонирхолтой гэсэн нийтлэг  бєгєєд ялгаатай зїйлсийг бусдадаа уншиж танилцуулна.

Тэмдэг нэрийн танилцуулга: Оролцогчид єєрсдийгєє танилцуулахдаа єєрийн нэрийн эхний їсгээр эхэлсэн тэмдэг нэрийг ашиглан єєрийгєє танилцуулна. Тухйлбал: Сюзан гэдэг нэртэй бол сэргэлэн сюзан гэнэ. Тэмдэг нэр хэрэглэснээр ангийн уур амьсгалын улам хєгжилтэй болохоос гадна хїмїїс бие биеийн нэрийг тогтооход тус дєхєм болдог.   

Гутлын хайрцагт хийсэн намтар:  Энэ дасгалыг нэлээд хэдэн хоног їргэлжлэх сургалт семинарын явцад хийвэл тохиромжтой. Гутлын хайрцагны хэмжээтэй хатуу хайрцагт єєрсдийн эдэлж хэрэглэдэг зїйлээсээ хийхийг оролцогчдоос хїснэ. Эдгээр зїйл нь тухайн хїний сонирхол, хийх дуртай зїйл, гэр бїл, ажил мэргэжил, угсаа гарлыг илэрхийлэх ёстой. Жижиг бїлэгт хуваагдсан оролцогчид хайрцагт хийсэн зїйлээ бусдад їзїїлж, тайлбарлана.

Н.Нарантуяа (Нээлттэй сургууль хөтөлбөрийн менежер)

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  7 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?