НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 08 сарын 18 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5437205
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ЗАХ -2007
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-03-16
  Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар хөгжлийн түншүүдийн хамт ргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг “Монголын Хөгжлийн Зах”-д өөрсдийн шинэ санаагаа  уралдуулахыг урьж байна. 

 Улаанбаатар хот, 2007 оны 3 сарын 12- Дэлхийн Банкны уралдаант тэтгэлэгт хөтөлбөрийн модул дээр vндэслэн “Монголын Хөгжлийн Зах” хөтөлбөрийг Дэлхийн Банкны Улаабаатар хот дахь суурин төлөөлөгчийн газраас санаачлан зохион байгуулж байна.
“Хөгжлийн зах” нь vр дvнд хvрэхvйц, цаашид өргөжvvлж vлгэр жишээ болгон олшруулан, хэрэгжvvлэх боломжтой хөгжлийн бvтээлч, жижиг төслvvдийг санхvvжvvлэх Дэлхийн Банкны уралдаант тэтгэлэгт хөтөлбөр юм.  Хөтөлбөрийн vндсэн зорилт нь одоо үед хамгийн тулгамдаж байгаа нийгэм эдийн засгийн асуудлуудыг шийдэх бvтээлч, дэвшилтэт шийдлvvдийг дэмжин, улмаар амжилттай хэрэгжсэн шинэ санааг  цаашид дэлгэрvvлэх, жишиг болгон олшруулан хэрэгжvvлэхэд оршино.

Дэлхийн Банкнаас жил бүр эрхлэн гаргадаг “Дэлхийн Хөгжлийн Тайлан”-д хөгжиж байгаа орнуудад нийгмийн суурь үйлчилгээнүүд  болох боловсрол, эрүүл мэнд, ус, эрүүл ахуйн үйлчилгээ нь тэр бүр хүн бүрт, ялангуяа ядуу, эмзэг бүлгийнхэнд чанартай, хүртээмжтэй хүрч чадахгүй байгаа талаар нарийвчлан гаргасан байдаг. Монгол орны хувьд УБ болон бусад хотууд дахь гэр хороолол, захын хорооллууд, мөн хөдөө орон нутагт нийгмийн эдгээр суурь үйлчилгээнүүдийн хүртээмж, чанар хангалтгүй байгаа. ийм ч учраас  Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү “Монголын Хөгжлийн Зах-2007” хөтөлбөр нь нийгмийн суурь үйлчилгээг ядуу, эмзэг бүлгийнхэнд илүү чанартай, илүү хүртээмжтэй хүргэхэд олон түмний анхаарлыг хандуулж, үүнийг сайжруулахад чиглэсэн шинэ санааг дэмжих зорилготой юм.

 Аршад Сайед , Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгч “Монголын Хөгжлийн Зах нь Монголын иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг нийгмийн үйлчилгээг сайжруулахад чухал, хэрэгтэй гэсэн шинэ санаагаа бодитойгоор хэрэгжүүлэх боломжоор хангана. Таны санаа энгийн жижиг, мөн томоохон санаа ч байж болно. Гол нь хэрэгжүүлэх нь чухал юм.” гэж тэмдэглэв.

 Хөтөлбөрт ирүүлэх шинэ санаа бүхий төслүүд нь дараах дэд сэдвүүдийг хамарсан байх хэрэгтэй. Үүнд:

        -          Боловсролын үйлчилгээ                 
-          Эрүүл мэндийн үйлчилгээ
-          Ус, эрүүл ахуйн нөхцөл                    
-          Харилцаа Холбоо (Харилцаа холбооны технологийг нийгмийн суурь үйлчилгээг сайжруулахад ашиглах)
-          Эрчим хүч
-          Байгаль орчин

 Уг хөтөлбөрт иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, сум багийн удирдлага, хувь хүмүүс өөрсдийн бүтээлч, шинэ санаагаа уралдуулж болно. Хамгийн шилдэг санаа бүхий төслүүдийг 5000- 10000 ам. долларын тэтгэлгээр санхүүжүүлэх юм. 

Хөтөлбөрт оролцогчид төслөө 2007 оны 5 сарын 31 –ны дотор боловсруулсан магтын дагуу бөглөн ирүүлэх бөгөөд эхний шатанд шалгарсан төслүүдийн эзэд  2007 оны 9 сард зохиох “Монголын Хөгжлийн Зах-2007” арга хэмжээнд уригдан оролцох юм. Энэхүү арга хэмжээний үеэр тэтгэлэгт шагнал авах төслүүдийг шалгаруулахаас гадна, нийт оролцогсдод хэрэгцээт мэдлэгээ олж авах боломжоор хангах юм.

“Монголын Хөгжлийн Зах-2007” нь бүхий л түвшинд хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн Банкнаас Монголын төр засгийн байгууллагууд, үндэсний хэмжээний төрийн бус байгууллагууд, нийгэмд хариуцлагатай хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс, Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын хөгжлийн байгууллагуудыг тус хөтөлбөрт түншээр оролцохыг урьж байгаа болно.

Одоогоор дараах байгууллагууд түншээр ажиллахаа илэрхийлээд байгаа болно. Үүнд: Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Үндэсний Хөгжлийн Хүрээлэн, Тогтвортой Амьжиргаа Төсөл, Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Мобиком ХХК, Хаан Банк , Хас Банк, Newcom Group, Мэдээлэл, Харилцаа Холбооны Газар, Монгол дахь АНУ-ын Энх Тайвны Корпус, Skytel, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг , хот, аймгууд дахь төвийн номын сангууд

Монголын Хөгжлийн Зах-2007 хөтөлбөр нь маш энгийн, нээлттэй, шударга механизмаар хэрэгжиж, зохион байгуулагдах бөгөөд хөтөлбөрт УБ болон бусад хотууд, хөдөө орон нутгийн байгууллага, хүвь хүмүүсийг өргөнөөр оролцуулах үүднээс хөтөлбөрийн талаарх мэдээлэл, өргөдлийн маягтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна дараах цэгүүдээр тарааж эхлэх юм байна. Үүнд:

    ·    УБ хот дахь Нээлттэй Нийгэм Форум, Хөгжлийн мэдээллийн төв
·    Бусад хотууд болон аймгийн төвийн номын сангууд
·    Хот, орон нутаг дахь Мобиком, Skytel-ын үйлчилгээний салбар нэгжүүд
·    Аймгууд дахь Дэлхийн Банкны Тогтвортой Амьжиргаа төслийн нэгжүүд
·    Хас банк, Хаан банкны хот , орон нутаг дахь салбарууд
·    Аймгууд дахь АНУ-ын энхтайвны корпусын сайн дурын ажилтан нар
·    УБ хот дахь Дэлхийн Банкны төлөөлөгчийн газар

 “Хөгжлийн зах” энэхүү тэтгэлэгт уралдааныг Дэлхийн Банк 1998 оноос хойш санаачлан нийт дэлхийн болон тухайн улс орны хүрээнд тогтмол, амжилттай зохион байгуулсан бөгөөд  энэ хугацаанд дэлхийн хэмжээнд олон улс орны 800 гаруй төслvvд нийт 34 сая долларын, тухайн улс орны хүрээнд 51 улсын 750 шинэлэг санаа бvхий төслvvд нийт 13 сая ам долларын санхvvгийн тэтгэлэг авч, амжилттай хэрэгжээд байгаа юм байна.

Харилцах хаяг:

Дэлхийн Банкны УБ дахь төлөөлөгчийн газар         
MCS Плазагийн 5 давхар                                                
Сөүлийн гудамж-4, Улаанбаатар 210648
Утас: 312647     Факс: 312645
Цахим хаяг: mongoliadm@worldbank.org
вэб хуудас: http://www.mongoliadm.mn

 

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  8 дугаар сар 2017  
Ням Д М Л П Б Б
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?