НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 10 сарын 19 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5519599
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
READ төсөл хэрэгжиж эхэллээ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-03-12
  READ гэдэг үг нь Rural Education and Development гэсэн үгнүүдийн эхний үсгээс бүтсэн бөгөөд  монголоор энэ төслийг Хөдөөгийн Боловсролыг Дэмжих (READ) төсөл гэж ярьж байгаа юм. Тус төсөл нь Монгол Улсын засгийн газрын/БСШУЯ-ны төсөл бөгөөд Дэлхийн Банк бүхэлд нь санхүүжүүлэн дэмжлэг үзүүлж байгаа болно. Товч танилцуулъя:

Төслийн зорилго

Хөдөөгийн баг, сумын сургуулийн 1-5-р ангийн сурагчдын уншиж, бичих чадварыг дээшлүүлэх, бага ангийн багш нарыг чадавхижуулах замаар хөдөөд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх болоод боловсролын бодлого, төлөвлөлтийг үр өгөөжтэй болгоход чиглэгдэнэ. 

Төслийн бүрэлдэхүүн хэсгүүд

Нэг. Хөдөөгийн бага сургуулийн сурагчдад хичээлээс гадуур унших ангийн номын санг байгуулан өгч, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг сургууль төвтэйгээр болоод сургууль дундын хамтын ажиллагааны сүлжээний хүрээнд зохион байгуулах

 Энэ хүрээнд хийгдэх үйл ажиллагаанууд:

а)  Сурагчдын унших дадал, чадварыг хөгжүүлэх үүднээс бүх баг, сумын (аймгийн төв, хотын сургуулиуд орохгүй) 400 орчим сургуулийн 1-5-р ангид (нийтдээ 4029 ангид) хичээлээс гадуур унших 160 орчим номтой номын санг, номын тавиурын хамт байгуулж өгнө. Ангийн номын санд дотоодын төдийгүй гадаадын зохиолчдын туурвисан хүүхдийн шилдэг номоос оруулна

б)  АНУ-ын Марилэндийн Их Сургууль төвтэй Дэлхийн Хүүхдийн Дижитал номын сангийн монгол хувилбарыг локал серверт хөрвүүлэн, хөдөөгийн зарим сургуулиудад нэвтрүүлэх, ангийн номын сангийн бүтээлүүдийг мөн энд оруулах,

в)  Суралцагчдын унших чадварыг сайжруулах, ангийн номын сангаа үр өгөөжтэй ашиглаж сурах, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг багаас нь хөгжүүлэх асуудлаар хөдөөгийн бага сургуулийн 3219 багшийг хамруулан мэргэжил дээшлүүлэх хамтын ажиллагааны сүлжээг бий болгон, түшиц суманд нь төвлөрүүлэн сургалт зохион байгуулах, сургалт явуулах мэргэжлийн байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар ажиллуулах,

г) Хөдөөгийн сургуулиудын бага ангийн багш нарыг хөгжүүлэх моделийг бий болгохдоо дараах асуудлыг чухалчлах, Үүнд: 1) сурагчдыг ном уншуулж сургах дэвшилтэт туршлагыг олж илрүүлэх, 2) оюуны хоцрогдолтой болоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга барилд суралцах, 3) багшийн зүгээс сурагчдынхаа амжилтыг бусад сургууль болооод өөрийн сургуулийн хүрээнд сурталчлах, хүүхдүүд хоорондоо туршлагаа солилцох боломж бүрдүүлэх, 4) сурагчдын унших чадварыг дээшлүүлэх болоод гэртээ бие дааж ажиллахад нь эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх стратегийг хөгжүүлэх, 5) аймаг, сумын хэмжээнд багш нар тэргүүн туршлагаа солилцох, бусад багш нараас харилцан суралцах боломж бүрдүүлэх,

Хоёр. Боловсролын бодлого боловсруулах үйл явцыг боловсронгуй болгох ба институцийн чадавхийг дээшлүүлэх

 а) Секторын менежментийг боловсронгуй болгох, нэн тэргүүнд тавигдах бодлого болоод хөтөлбөрийг дэвшүүлэн тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах арга замаар секторын стратегийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, нөгөөтэйгүүр улсын төсөв, нөөцийг тэгш хуваарилах ажлыг боловсролын чанарыг дээшлүүлэхтэй нягт уялдуулахад туслалцаа үзүүлэх,

б)   Боловсролын бодлогын механизмын үр ашгийг сайжруулахын тулд дараах гол асуудлыг шийдвэрлэхтэй холбогдох судалгааг дэмжихэд зориулна: 1) багш нарыг хөдөөгийн сургуульд очих, тогтвортой ажиллах сонирхлыг нь татаж, урамшуулах механизм бүрдүүлэх, 2) хөдөөгийн алслагдсан ядуу сургуулийг хэвийн ажиллах нөхцөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамран сургах ээлтэй орчин бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжүүлэх журам, 3) хүүхдэд ээлтэй үйл ажиллагааг хөхүүлэн дэмжихэд үр дүнгийн гэрээг зөв ашиглах, 4) хүүхдэд өгч буй тусламж, хөнгөлөлтийг оновчтой хүргэхэд БСШУЯ, НХХЯ-ны ашиглаж буй аргачлалыг сайжруулж, давхардлыг арилган, нийцтэй болгох.

в) Боловсролын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгоход туслах, Боловсролын Үнэлгээний төвийг бэхжүүлэх 5 дугаар ангийн сурагчдын сурлагын амжилтыг үнэлэх үнэлгээний тогтолцоог боловсруулах, 4 ба 8 дугаар ангийн сурагчдын сурлагын амжилтыг олон улсын хэмжээнд үнэлдэг үнэлгээнд оролцуулах

 г) Багш нарт зориулан заах арга болоод боловсрол судлалын чиглэлээрх сургалтын материалаар баяжуулах,

д) Ном уншихын ач холбогдлыг сурталчлах олон нийтийн кампанит ажлыг зохион байгуулах, буцалтгүй тусламжийг хэрэгжүүлж байгаа талаар орон даяар өргөн сурталчлах,  

Төслийн хүлээж буй үр дүн:  

«      Хөдөөгийн 383 сум, багийн сургуулийн 1-5 дугаар ангийн 128,000 орчим сурагч сургалтын (уншлагын) материалаар хангагдаж, багш нарынх нь заах арга, ур чадвар сайжирсан байх болно.

«      Бүх сум, багийн 383 сургуулийн 1-5 дугаар ангийн 4,029 багш мэргэжил дээшлүүлэх сүлжээнд хамрагдаж үр шимийг нь хүртсэн байна.

«      383 сургуулийн захирлууд хүүхдэд ээлтэй сургалт явуулахад чиглэсэн семинар, сургалтад хамрагдсан байна.

«      Аймгуудын Боловсрол, соёлын 21 төвийн бага боловсролын арга зүйчид, 383 сургуулийн номын санч, арга зүйч, сургалтын менежерүүд ангийн номын санг үр өгөөжтэй ашиглах арга зүйд суралцсан байна.

«      Төсөлд хамрагдсан сургуулийн анги удирдсан багш нар долоо хоног бүр хүүхдүүд ангидаа уншлагад зориулах ёстой цагийг 100 хувиар нэмэгдүүлэн ашигладаг болсон байна.

«      Унших, бичих үйл ажиллагаанд зориулсан хичээлийн цагийн хэмжээ 100 хувиар өссөн байна.

«      Таван сургууль дэлхийн хүүхдийн дижитал номын санг үр ашигтай ажиллуулж ашиглахад суралцаж, компьютерээр хангагдана.

«      Төсөлд хамрагдсан сум, багийн сургуулиудад номын тавиур нийлүүлнэ.

«      Төсөлд хамрагдсан сургуулийн сурагчдын долоо хоног тутам сургалтын (унших) материалтай ажиллах цагийн хэмжээ 100 хувиар нэмэгдсэн байна.

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь тус төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох "Ангийн номын санг ашиглан багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх" сургалтыг сургууль төвтэйгээр болоод сургууль дундын хамтын ажиллагааны сүлжээний хүрээнд зохион байгуулна. 20 сарын хугацаанд 21 аймгийг хамран энэхүү төслийг хэрэгжүүлэх бөгөөд эхний сургалтыг зохион байгуулаад байна.

 

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  10 дугаар сар 2017  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?