НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 21 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5695160
Зочин: 1
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
“ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ – 2007”
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-03-07

  Монгол орны ирээдүй хойч үе хүүхэд залуучууд болон эцэг эхчүүд, олон нийтэд  боловсролын тухай  шиэнэлэг мэдээллийг  нэг доороос олон хэлбэрээр  түгээдэг “Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг-2007” арга хэмжээ нь 7 дахь жилдээ зохион  байгуулагдах гэж байна.

 Үзэсгэлэн яармагийн үндсэн зорилго:

·         Монгол улсад боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх шатны сургуулиуд болон Монголоос оюутан суралцагч элсүүлж сургах  боломжтой гадаад орнуудын их дээд сургууль, коллеж, хэлний сургалтын төвүүдийг урьж оролцуулан тэдний  шинэ дутам  мэдээллийг  өргөн хэмжээнд  биечлэн  сурталчлуулах

·         Хүүхэд, өсвөр үе, залуучуудыг ирээдүйн мэргэжлээ сонгох, суралцах сургуулийнхаа талаар  үнэн зөв мэдээлэл  зөвлөгөө  авахад нь туслах

·         Монгол улсын боловсролын шинэчлэлтэй холбоотой асуудлаар   Засгийн газар,  мэргэжлийн байгууллагуудын төрөл бүрийн мэдээлэл лекцүүд, асуулт хариулт, уулзалтуудыг явуулах

·         Үзэсгэлэнд оролцогч гадаад дотоодын байгууллагуудыг өөр хоорондоо танилцан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, арга туршлагаа солилцох, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх  боломжийг нээх 

 Явагдах хугацаа:  ЕБДС-ийн сурагчдын 3-р улирлын амралтаар 2007 оны 03 сарын  23 – 25 – нны өдрүүдэд  тусгай цагийн хуваариар  явагдана.
Зохиогдох газар:  Улаанбаатар хот, Оросын Шинжлэх Ухаан Соёлын төвд 
Оролцогч байгууллагууд :  (Урилга тараагдсан  байгууллагууд)

 Гадаадын оролцогчид:

§              ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, Япон, Солонгос, Канад, Франц, Болгар,  Австрали, Түрк   зэрэг Монголоос оюутан суралцагч элсүүлэх боломжтой орнуудын Их дээд сургууль, хэлний сургалтын төвүүд
§              Боловсролын солилцооны хөтөлбөрүүд,
§              Сургалт боловсролын зуучлалын байгууллагууд
§              Монгол улсад суугаа ЭСЯ-дын боловсролын асуудал хариуцсан албад
§              Монголд ажиллаж байгаа  Олон Улсын  байгууллагууд

   Дотоодын оролцогчид:
§              Улсын болон хувийн хэвшлийн Их, дээд сургуулиуд, Коллежиуд,
§              Тусгай сургалттай ерөнхий боловсролын дунд сургуулиуд,
§              Хэлний болон бусад сургалтын төвүүд,
§              Боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага,хүмүүс

«      Боловсролын аялал жуулчлалын байгууллагууд,
«      Төрийн Бус Байгууллагууд,
«      Хэвлэл мэдээллийн байгууллагууд,
«      Номын худалдаа, хэвлэлийн компаниуд ,
«      Боловсролын солилцооны хөтөлбөрийг зохион байгуулагчид

 Үзэсгэлэнд нийт гадаад дотоодын 60  гаруй байгууллага оролцох бөгөөд  танхимын

1-р давхарт-Ивээн тэтгэгчид ба боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компани, байгууллагуудын үзэсгэлэн сурталчилгаа,  үйлчилгээ
2, 3-р давхарт-Үзэсгэлэнд оролцогч гадаад дотоодын боловсролын байгууллагуудын сурталчилгаа
1. 3-р давхарт - лекцийн бага их танхим (120, 480 хүний суудалтай) ажиллана.

 Үзэгч, сонирхогчид:

Энэ хичээлийн жил дунд сургуулиа төгсөн ирээдүйн мэргэжлээ сонгож гадаад дотоодын их дээд сургууль, коллеж, хэлний курсуудэд суралцах хүсэлтэй өсвөр үеийнхэн, цаашид шатлан суралцах хүсэлтэй оюутан залуучууд, тэдний эцэг эхчүүд, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөгчид,  олон нийт 8.000-10.000 үзэгчид ирж үзэж сонирхох юм.

 Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах бусад үйл ажиллагаа:

 Байгууллагуудын үзэсгэлэнгээс гадна мэргэжилтнүүдийн  сонирхолтой  лекц мэдээллүүд
Төр засгийн ажилтнуудтай  хийх уулзалтууд
 Гадаадад суралцах асуудал ба мэргэжлээ хэрхэн сонгох вэ сэдвээр телевизийн нэвтрүүлэг
 Хамтран ажиллах гадаад дотоодын  байгууллагуудын ажил хэрэгч уулзалтууд
Нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа

            Үзэсгэлэнгийн үеэр ажиллах  бусад арга хэмжээ,  үйлчилгээ:

 -          Үзэсгэлэнгийн зарлал мэдээллийн төв
-          Ажил хэрэгч уулзалтын танхим
-          Хэвлэл мэдээллийн төв
-          Ном сонин хэвлэлийн худалдаа
-          Олон улсын оюутны хөнгөлөлтийн үнэмлэхийн худалдаа

Үзэсгэлэнтэй холбогдуулан гарах сонин,  хэвлэл:

Үзэсгэлэнгийн сурталчилгааг улам өргөн хүрээнд  явуулах үүднээс “Үзэсгэлэнгийн мэдээ” -  сонинг 10.000 хувь хэвлэн нийт үзэгчдэд үнэгүй тараана.
Үзэсгэлэн яармагт оролцогч байгууллагуудад зориулж,  “Үзэсгэлэнгийн өдрийн мэдээ”  сонинг   англи монгол хэлээр   150 хувиар  хэвлэн гаргана.

 Үзэсгэлэнг зохион байгуулагч байгууллага:

 Өсвөр үеийнхний хөгжлийн төв/ТББ

1997 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн МХЗХТөв-өөс салбарлан байгуулагдсан бөгөөд   Монгол орны  хүүхэд өсвөр үе, залуучуудыг нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн  иргэд болон  хөгжиж төлөвших,  боловсроход чиглэгдсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг  Төрийн Бус Байгууллага юм.

 Манай байршлын хаяг:             

Сүх бааатар дүүрэг 
Их тойруу, Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн ард, 73-1 дүгээр байр
Утас: 976 -11- 324333, Факс: 976 11 – 330236                                                      

 Шуудангийн хаяг:

Шуудангийн хайрцаг 1129,
Улаанбаатар 210646
                                 
И-мэйл :info@adc.org.mn

Өсвөр Үеийнхний Хөгжлийн Төв/ТББ
“Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг 2007” зохион байгуулах хороо
 

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?