НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 10 сарын 19 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5519634
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Хүнлэг чанар (хүмүүжил)-ыг сурагчдад төлөвшүүлэх асуудалд
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-02-09
  Гэр бүл судлаач, доктор, проф. Т.Намжил

Чингис хаанаас хойш өнгөрсөн үеийн түүхийн их үйл явцууд Монгол хүний амьдрал, үзэл, аж төрөх ёс, зан араншинд олон төрлийн өөрчлөлт оруулжээ.

 ТУХАЙЛБАЛ :
-          Өөртөө итгэх итгэлийг нэмж, байгаль ертөнц, бусад улс оронтой харьцаж амьдрах хүрээг тэлсэн,
-          Хот, суурин газрууд олширч , хүний нийгмийн амьдрал хөдөлмөрийн хамт олны дунд өнгөрөх болсон,
-          Хот газрын хүн хэмээх өвөрмөц хэвшил тогтжээ.
-          Хүмүүсийн хамтын амьдралд үндэсний уламжлалт зан суртахууны зохицуулах нөлөө суларсан,
-          Нийгмийн амьдралын багагүй хүрээнд хүнлэг энэрэнгүй сэтгэлийн үнэлэмж буурах болж байгаа,
-          Эдийн засаг, зах зээлийн харилцаанд шилжиж, хувийн санаачлага, сонирхлоор амьдрах өргөн бололцоо гарсан,

Манай хойч үед хайр халамжаас дутуугүй хатуужил, хүмүүжил хэрэгтэй.
Үр хүүхдээ : эрүүл энх, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй бойжуулах,
Ёс горим мэдэж дагадаг,
Бие дааж амьдрах,
Бэрхшээлийг дааж давах чадвартай болгож өсгөх нь

Одоогийн Монгол хүний асар том зорилт болж байна.
Бидний явуулсан судалгаанаас үзвэл сурагчид

 “Нийтлэг давуу тал” –аа :

  • Нийтэч ,нөхөрсөг
  • Тэсвэр хатуужилтай
  • өөртөө итгэлтэй, зоримог,
  • зочломтгой,
  • богино хугацаанд ихийг амжуулдаг,
  • махруу тууштай гэж хариулжээ.

Бидэнд нэгийг бодогдуулж байгаа биз.

Ерөнхий боловсролын сургалтын явцад Сурагч  өөрийгөө хөгжүүлэх нөхцөл бүрдүүлэх ёстой.

Сурагчдын хүмүүжил гэдэг бол:

  • чиг зориг, авъяас билэг,
  • ухамсарт чанар, үүрэг хариуцлагын мэдрэмж,
  • сахилга бат, хүмүүстэй ажиллах чадвар,
  • өөртөө шүүжлэлтэй хандах зэрэг бие хүний шинж чанаруудын төлөвшил юм.

Тэгвэл чанар гэж юуг хэлж болох вэ?

Агуулга, илрэх хэлбэрээрээ өөрийн гэсэн танин мэдэхүйн, сэдэл тэмүүллийн , сэтгэл хөдлөлийн, зоригийн бүрэлдэхүүн хэсгүүдийн цогц юм.

Чанар төлөвших эхлэл суурь бол:
Үзэгдэл юмс, үйл явдал, баримт сэлтийг ойлгох явдал юм.
Үүний үндсэн дээр ойлгож мэдсэн, эзэмшиж сурсан зүйлийнхээ үнэнд итгэж түүнд эерэг хандах үйл үргэлжлэн явагддаг.

Дараагаар нь:
Оюун ухааны, сэтгэл хөдлөлийн, зоригийн болон сэдэл тэмүүллийн нэгдэл явагддаг.
Чанар бий болдог. 

 Сурагч хүний хүнлэг чанарыг хөгжүүлэх бодит хэрэгсэл нь :
Нэг нь нөгөөдөө татагдсан, хамтын үйл ажиллагаа хийж, харилцан ярилцах хүсэл сонирхолын үндсэн дээр бий болсон харилцаа, хандлага юм.
Иймээс өөрөө удирдах ёс нь хүмүүжүүлэх үйл явцын агуу их хүчин зүйл нь болж өгдөг.

Хүнлэг чанарыг төлөвшүүлэх хүмүүжлийн зорилт бол:
Хүн (сурагч)-д амьдрал, үйл ажиллагаа, харилцаа, хандлагын өөрийн гэсэн хэв маягийг нь бий болгоход туслах явдал юм.

Үүний тулд сурган хүмүүжүүлэгчдээс дараах гол хоёр зүйлийг анхаарах шаардлагатай юм.

Сурагчдын хувийн онцлог :
Хамт олны дунд орж харилцан суралцах явцад онцгой үүрэгтэй,
Өөрийн алдаа дутагдлыг олж харах, засаж  залруулах боломжийг өөртөө олгодог.

Үүний гол үр дүн юу бол

  • Бахархан дурсах зүйлстэй,
  • Нөхдийнхөө өмнө хариуцлага хүлээх мэдрэмжтэй, 
  •  Бусдын төлөө санаа тавих сэтгэлтэй,
  • Нийтэч, эвсэг ажил хэрэгч болгодог.

Ийм хамт олонд төлөвшөөгүй хүн бол:

Хувиа хичээсэн ,
Хариуцлагын мэдрэмж муутай,
 Нэр төр хөөцөлддөг,
Бусдыг уучлах “Ухаан” муутай тааруухан хүн болоход хүрдэг.

Хүнлэг чанар төлөвшилтийн нэгэн зорилт бол сурагчид амьдрал, үйл ажиллагаа, харилцаа хандлагын өөрийн гэсэн хэв маягийг нь бий болгоход туслах явдал юм.

Энэ асуултыг шийдвэрлэж байхын тулд:
Багш  сурагчдыг өөрийгөө танин мэдэх арга барилаар зэвсэглэх явдал юм .
“Өөрийгөө танин мэдэх арга барил”
гэдэг юу вэ?
“Би гэж хэн бэ?” гэдгийг сурагчдад өөрсдөөр нь мэдүүлж эхлэх явдал юм.

Хүнлэг чанар (хүмүүжил)-ийн үйл явцыг зохион байгуулахад тавигдах өөр нэг зарчмын шаардлага бол хамтын үйл ажиллагааны тэгш эрхт, жинхэнэ гишүүн болох хүмүүжигч бие (сурагч) хүнд гүн хүндэтгэлтэй хандах,

Тэгш эрх хамтрагч, харилцан хүндэтгэх зэрэг нь хамтран ажиллах, сурган хүмүүжүүлэх ухааны үндэс нь болдог.

Хүнлэг чанарын хүмүүжил нь:

  • “Сурагчдын хамтлаг, сурган хүмүүжүүлэгчдийн хамт олон,”
  • “Багш-Сурагч”,
  • “Сурагч-сурагч” системээр явагддаг.

СУРАГЧДЫН НИЙГЭМШЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙ ОНЦЛОГ

Бусдын төлөө өөрийгөө зориулж, сэтгэлдээ бүхнийг багтаах чанар Монгол хүний язгуур шинж мөн.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  10 дугаар сар 2017  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?