НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 08 сарын 21 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6290983
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
Боловсролын салбарт 1997-2005 онд хийх өөрчлөлтийн үндсэн чиглэл
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-12
1997 оны 89 дүгээр тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС БОЛОВСРОЛЫН
САЛБАРТ 1997-2005 ОНД ХИЙХ ӨӨРЧЛӨЛТИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

XXI зууны Монгол орны хөгжлийн үндэс- боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, түүний тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг ардчилсан нийгэм, эдийн засаг, олон улсын нийтлэг жишигт нийцүүлэхэд энэхүү үзэл баримтлалын зорилго оршино.

Өнөөгийн байдал

Монгол улсын боловсролын хөгжлийн эрхэм зорилго, стратегийн болон үйл ажиллагааны зорилт, хүрэх үр дүнг бодитойгоор тодорхойлоход боловсролын хөгжлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээг хийж, үнэлэлт дүгнэлт өгөх нь нэн чухал юм.
Монгол оронд сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсролын харьцангуй хүртээмжтэй тогтолцоо үйлчилж байна. Сүүлийн жилүүдэд бүтцийн өөрчлөлт хийх, түүнийг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарч 1991 онд Улсын бага хурлаас Боловсролын тухай хууль, 1995 онд Улсын их хурлаас Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Боловсролын тухай багц хуулиудыг батлан гаргав. Энэ бүхэн нь бага, дунд, боловсролын хэргэийг удирдахад орон нутгийн захиргааны үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, дээд боловсролын хүрээнд сургуулийн удирдлагын бие даасан байдлыг өргөжүүлэхэд чиглэжээ. Боловсролд өмчийн олон хэлбэр нэвтэрч, хувийн хэвшлийн байгууллага шинээр үүсэх нөхцөл бүрдэж байгаа боловч хувийн сургуулиуд голчлон дээд боловсролын хүрээнд байгуулагдаж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахины амьдралд гарч байгаа гол хандлага нь эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн интеграц эрчимжиж, хүмүүсийн шилжин суурьшилт өргөжихийн хирээр нэгдмэл ертөнц дахь " дэлхий иргэн"-ий дүр төрх улам бодитой болж байна. Ялангуяа мэдээллийн үсрэнгүй хөгжил нь хүмүүс гэрээсээ дэлхий дахинтай харьцах боломжийг олгож% боловсролын эрэлт, хэрэгцээ урьд урьдаас илүү ихээр өсөн нэмэгдэж, боловсрол ноёрхсон нийгмийн тухай ойлголт гүнзгийрсээр байна.
Боловсрол нь хүн бүрийн насан туршийн үйл хэрэг болох чиглэл үндсэндээ тогтлоо.

Нийтлэг бэрхшээл, сөрөг үзэгдлүүд

  1. Боловсролын нийгэм, эдийн засгийн үүрэг нэмэгдэж байгаа нь түүний чанарыг сайжруулах, үр нөлөөтэй механизм бий болгохыг шаардаж байна. Боловсролын удирдлагын төвлөрлийг задалж сааруулах эрх зүйн зарим үндэс тавигдсан боловч төвлөрсөн удирдлагын арга барил үндсэндээ хэвээр үйлчилж байгаагаас хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлэх, удирдлагын оновчтой шийдвэр гаргах, хөрөнгө нөөцийг зүй зохистой зарцуулахын оронд цаг үеийн ажлуудад хүч анхаарлаа төвлөрүүлж байна. Үүний нэг шалтгаан бол шинэ хандлага тогтоогүй буюу шинэ зорилтыг хуучин аргаар шийдэхээр эрмэлзэж байгаатай холбоотой юм.
  2. Улс орны эдийн засгийн чадавхи сул, мөнөгний ханшны бууралт үргэлжилж байгаа нь энэ салбарын шинэчлэлд бэрхшээл учруулж байна. Сургалтын байгууллагын материаллаг нөхцөл уналтад орж үндсэн хөрөнгийн сэлбэлт, барилгын засвар хийгдэж чадахгүй хуучирч дорйтсоор байна. Орон нутгийнолон сургууль, цэцэрлэгт халаалт , эрчим хүчний хангамж дутсанаас сургуалт явуулах хэвийн нөхцөл алдагдаж , ялангуяа хөдөөгийн сургуулиуд хөрөнгө хүчний хүрэлцээгүйгээс дотуур байрны үйлчилгээ муудаж байранд суудаг хүүхдийн тоо цөөрсөн нь хүүхэд сургууль завсардахад нөлөөлж байна.
  3. Боловсролын байгууллагын удирдлагаас хөрөнгө сангаа арвижуулах сонирхол тэмүүллийг нэмэгдүүлэх дэмжих механизм бүрдээгүй байна. Санхүүгийн эх үүсвэр хүрэлцээгүйгээс сургалтад шинэ арга, технологи, тоног төхөөрөмж ашиглах, багш нарын ажлын сайн арга барил, туршлагыг хөхүүлэн дэмжих, бусдад түгээн дэлгэрүүлэх ажил хийгдэж чадахгүйд хүрлээ.
  4. Боловсролын агуулга, стандарт тогтворгүй байгаагаас хүний хөгжлийн суурь болох математик, байгаль, нийгмийн ухааны тулгуур боловсролын цэгцтэй, тууштай бодлого үгүйлэгдэж, ялангуяа нийгмийн ухааны сургалт нь оюутан, сурагчдын улс төр, нийгэм, эдийн засгийн бодит зүй тогтлыг танин мэдэх, амьдрах арга ухаанд суралцах хэрэгцээг нь хангаж чадахгүй байна. Албан болон албан бус боловсролын уялдаа холбоог хангах цэгцтэй механизм, үйл ажиллагаа үгүйлэгдэж байна.
  5. Багшийн нийгмийн үнэлэмж, түүний нийгэмд үзүүлж буй үйлчилгээний мөн чанарыг тусгаж чадахгүй байна. Багш, сурган хүмүүжүүлэгчдийн цалингийн өнөөгийн түвшин нь тэдний амьдралын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа явдал бол оюуны хөдөлмөр эрхлэгчдийн хүний хүчин зүйлийн үнэлгээ ихээхэн доогуур байгааг илтгэн харуулж байна.

Боловсролыг хөгжүүлэх нөөц боломж

  1. Хүн амын дотор боловсрол эзэмших сонирхол, түүний чанарт тавигдах шаардлага өндөржиж байгаа нь боловсролын зах зээлийн энэ эрэлтийг хангахуйц шударга өрсөлдөөнт эрүүл орчин бүрдүүлэх боломжтойг харуулж байна.
  2. Боловсрол олгох, багш бэлтгэх тогтолцоо үндсэндээ бүрэлдсэнээр мэргэжлийн багш нарын хангамжийг хүрэлцээтэй болгож, боловсролын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар судалгаа, шинжилгээ хийх чадвартай мэргэжилтний тоо сүүлийн жилүүдэд өссөн нь боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх мэргэжлийн боловсон хүчний баг бүрдүүлэхэд аятай нөхцөл болж байна.
  3. Боловсролын байгууллагын бүх шатанд ажиллагчид боловсролын шинэчлэл бодит шаардлага болж буйг мэдэрч өөрчлөлтийг дэмжих сэтгэл зүйн бэлтгэлтэй болжээ.
  4. Монголын нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг дэмжих, түүний дотор боловсролын хөгжлийн шинэчлэлд тусламж дэмжлэг үзүүлэх сонирхолтой олон улсын байгууллага, гадаад орнуудын тоо өсч, үзүүлж байгаа тусламж дэмжлэгийн хэмжээ нэмэгдэж, боловсролын салбарын гадаад харилцаа өргөжиж байна. Азийн хөгжлийн банкны тусламжаар монголын боловсрол, хүний хүчин зүйлийн салбарын иж бүрэн судалгаа хийж хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон тогтоосон "Мастер төлөвлөгөө" боловсруулсантнь цаашид өөрчлөлт, шинэчлэлийг үр ашигтай явуулахад чухал баримжаа болно.

Боловсролыг хөгжүүлэх үзэл санааны үндэс:

  1. Боловсролыг хөгжүүлэх үзэл санааны үндсийг дараахь нөхцөлөөр тодорхойлно:
    А/ ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийн орчин
    Б/ Монгол улсын хөгжил дэвшлийн эх сурвалж нь тасралтгүй хөгжиж байх бүтээлч хүч, эрдэм боловсрол, оюуны болон мэргэжлийн өндөр чадвартай иргэдийн бүтээлч санаачлага
    В/ хүн төрөлхтний соёл иргэншилд өндөр эрэмбийн эрэлт үүсгэдэг эдийн засгийн нөөцийн хүчин зүйлийн онцгой эх сурвалж,
    Г/ боловсролын тогтолцоог бүхэлд нь хамарсан үинэчлэлийг бүрэн агуулгаар нь хэрэгжүүлэх, боловсрол эзэмших тэгш гарааны шударга нөхцөл
    Д/ өсвөр үеийнхний мэдлэг, дадлага, хандлагыг шинэ эрхэм зорилгод нийцүүлэн өөрчлөх
    Е/ төр, засгийн бодлогыг чанарын өрсөлдөөн үүсгэхэд чиглүүлэх
    Ж/ боловсролын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зохистой механизм бүрдүүлэх, тэдгээрийг юуны өмнө олон эх үүсвэртэй болгож суралцагчдаар дамжин хөрөнгө оруулдаг тогтолцоог зах заээлийн зарчимд нийцүүлэн төрөөс тэтгэхийн зэрэгцээ дотооддоо шударга шалгарлын зарчим дээр амьдардарг орчин бүрдүүлэх
    З/ чөлөөт нийгмийн давуу талд тулгуурлан гадаад ертөнцөд боловсролын хариалцааг бүрэн нээж улмаар түүнийг олон улсын нийтлэг түвшинд хүргэхэд тэмуулэх, боловсролыг сэтгэлгээний нь түвшингээр хөрвөх чадвартай болгох
  2. Боловсролын чанар, үр ашгийг бүхэлд нь ахиулах стратаегийн бодлого нь боловсролын эрэлтийг гүйцэхэд тэмүүлсэн чанарын нийлүүлэлтийн өөрчлөлт байна гэж үзнэ.

Эрхэм зорилго

Боловсрол- хөгжлийн үндэс юм. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн шинэ харилцааны үеийн боловсролын хэрэгцээ, дэлхийн улс орны боловсролын чиг хандлагад нийцүүлэн Монгол улсын Засгийн газраас боловсролын салбарт 1997-2005 онд хийх өөрчлөлтийн үндсэн чиглэл нь иргэн бүрийг өөрийн авьяас, сонирхол, хэрэгцээнд тохирсон боловсрол эзэмших орчин бүрдүүлэхэд оршино. Боловсрол нь шинжлэх ухаан, технологийн дэвшил, үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасган баялгийг бүтээх чухал эх сурвалж, үндэсний тусгаар тогтнолын баталгааны иш үндэс болохыг харгалзан түүнийг төрөөс нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ.

Аз жаргжлтай, чинээлэг амьдрахыг эрмэлзэж, түүндээ хүрэх шударга арга замыг өөрөө сонгохын зэрэгцээ, үүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг чөлөөт нийгмийн хүрээнд боловсролын эрхэм зорилгыг хүн бүрт бие даан амьдрах чадвараа нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдлэг, боловсрол, соёл эзэмших орчин бүрдүүлэхэд оршино хэмээн тодорхойлж байна.

Стратеги

Боловсролын салбарт хийх өөрчлөлтийн үндсэн чиглэлийн стратегийг дараахь байдлаар тодорхойлж байна.

А/ хүний сурч боловсрох, авьяас билгээ хөгжүүлэх, нөхцлийг баталгаажуулах, зорилгоор боловсролын бүх түвшний зохистой агуулга, стандарт тогтоож, түүний хэрэгжилтэнд хөндлөнгийн хяналт тавих мэргэжлийн олон нийтийн төлөөлөл бүхий магадлан итгэмжлэл /аккредитаци/-ийн тогтолцоог бий болгон боловсролын агуулга, технологийг болвсронгуй болгох
Б/ багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгож, тэдний эрдэм боловсролоо байнга сэлгэн шинэчлэх боломжоор хангах, үндсэн хөдөлмөрөөрөө амьдрах баталгааг сайжруулах
В/ боловсролын нийгмийн эрэлтийг илэрхийлэгч боловсролыг хэрэглэгч олон нийт болохыг иш үндэс болгон боловсролыг удирдаххэрэгт сонирхлын бүлгүүдийн үүрэг, оролцоог бодитой болгон боловсролын байгууллагын бие даасан байдлыг өргөжүүлэх
Г/ боловсролын салбарт хөгжлийн бодлого, стратегийн төлөвлөлтийн орчин үеийн арга механизмыг нэвтрүүлэх, бболовсролын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр бүтэц, тогтолцооны өөрчлөлт хийх, боловсролын салбарт хувьчлалыг эхлүүлэх
Д/ боловсролын санхүүжилтын олон эх үүсвэр, өрсөлдөөнт орчин бүрдүүлэх

Гол зорилтууд

  1. бүх түвшний боловсролын стандартыг боловсруулж, мөрдүүлнэ. Сургалтын агуулга, технолнгийн шавь төвтэй сургалтыг дэмжихэд чиглүүлнэ.
  2. Сурах бичиг олон хувилбартай байх, багш, сурагчдын бие даан судалж болохуйц ном, товхимлыг олноор боловсруулан гаргах, сургуулиудын номын сангийн фондыг өргөжүүлж ашиглалтыг сайжруулахад түлхүү анхаарна.
    Бүх шатны сургуулийн бүтэц, хэв шинж , байршлыг оновчтой болгохын хамт техникийн болон мэргэжлийн сургуульд суралцагчдын тоог нэмэгдүүлнэ.
  3. Аймаг, нийслэлийн боловсрол төв, мэргэжлийн сургуулиудыг удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбож, багш нарыг хүссэн сонирхсон материалаар нь шуурхай хангах нөхцөл бүрдүүлнэ.
  4. Төсвөөс хуваарилах хөрөнгийн хэмжээг сурагчдын тоо, сургуулийн байршил, хэв шинжид үндэслэн тогтоож байхын хамт байгууллага, иргэдээс боловсролыг дэмжих сонирхлыг нэмэгдүүлэхүйц эрх зүйн орчин бүрдүүлж, цэрэг, цагдаагийнхаас бусад боловсролын бүх шатанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ.
  5. Өндөр хөгжилтэй орнуудад залуусыг сургах талаар тусгайлсан арга хэмжээ авна.
  6. Авьяаслаг, оюуны чадамж бүхий хүүхэд залуусыг сургахдаа ар гэрийн төлбөрийн чадварыг үл харгалзан төрөөс дэмжинэ.
  7. Радио, телевизийн тусгай суваг нээн ажиллуулах замаар зайны сургалтыг нэвтрүүлж, албан бус боловсролыг хөгжүүлнэ.
  8. Сургууль завсардалтыгбууруулах санхүүгийн хөшүүрэг, механизм бий болгоно.
  9. Багшид тавих мэргэжлийн болон ёс зүйн шаардлага, хариуцлагыг өндөржүүлж, тэдний цалин хөлсийг хөдөлмөрийн үр дүнтэй нь холбон тооцдог механизм бүрдүүлнэ.
  10. Боловсролын байгууллагын өнөөгийн санхүүжилтийг өөрчилж, төсвөөс хуваарилах хөрөнгийн хэмжээг сурагчдын тоо, сургуулийн байршлыг харгалзан тогтоох зарчмыг баримтлана. Дээд боловсролын хүрээнд бүхэлд нь зээлийн системд шилжүүлэх чиг барина. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хангамжид зориуллалттай хөрөнгийн эх үүсвэр бий болгох зорилгоор сургууль өөрийгөө тэтгэх чадвартай аж ахуйн үйл ажиллагаа, явуулахыг дэмжинэ.
  11. Боловсролын салбарт ажиллагчид, суралцагчдад үзүүлэх дэмжлэг тусламжийг хүртээмжтэй болгоход чиглэсэн зээлийн сан байгуулж ажиллуулна.

Өөрчлөлт шинэчлэлийн зорилтууд

  1. Бүх шатны сургуулийн нийгмийн ухааны сургалтын агуулга, технологийг шинэчилнэ.
  2. Гадаадын шинжлэх ухаан, боловсрол, соёлын нэр хүндтэй байгууллагуудад авьяас чадвартай залуусыг илгээн ажиллуулах боломжийг өргөжүүлнэ.
  3. Өөрчлөлтийн бодлого, стратегийн төлөвлөлтийн аргыг нэвтрүүлнэ. Төв, орон нутгийн байгууллагын хоорондын харилцааг бэхжүүлэх, хүний нөөцийн удирдлагыг сайжруулах зэрэг төрийн захиргааны удирдлагаар хангах орчин үеийн арга барилаас хэрэгжүүлнэ. Боловсролын дэд бүтцийн тохируулгын үр нөлөөтэй системийг үүсгэн бий болгоно. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдэд нэгдсэн зохицуулалт хийнэ.
  4. Салбарын төлөвлөлт, дүн шинжилгээний аргыг сайжруулах,үйл ажиллагааны зардлын удирдлагын тогтолцоог сайжруулах, хяналтын шинэ тогтолцоог буй болгох, нягтлан бодох бүртгэл, хөндлөнгийн хяналт, зөвлөлгөө өгөх үйлчилгээг буй болгоно.
  5. Энэ салбарт нийтлэг үйлчилгээний бодлого боловсруулан үлхөдлөх хөрөнгийн, мэдээллийн тогтолцооны, бэлтгэн нийлүүлэх, гэрээлэх нийтлэг үйлчилгээг Засгийн газрын өөрчлөлт шинэчлэлтийн бодлогын дагуу баталсан хөтөлбөрөөр гүйцэтгэнэ.
  6. Төрийн байгууллагын чиг үүрэг нь " оновчтой тохируулга хийх, үйлчилгээг ойртуулах, орон нутаг, салбарын удирдлагын үр нөлөө ашигтай байх", зэрэг удирдлагын зарчимд үндэслэн удирдлага, зохицуулалтын шинэ механизмыг бүрдүүлж, хөндлөнгийн хяналт, мэдээллийн тогтолцоог төгөлдөржүүлнэ.
  7. Боловсролын бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд зохицуулалт/ цэргийн боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоо, түүний бүтэц, сургалтын хэлбэрийг боловсронгуй болгох асуудлыг Батлан хамгаалах яамтай хамтран / хийх, хариуцлагыг оновчтой хуваарилах, үйл ажиллагааны хүнд суртлыг багасгах, ажлаа тайлагнах тогтолцоог бий болгоно.
  8. Боловсролын төв байгууллагыг бодлого, хөгжлийн төлөвлөлт, хяналт- шинжилгээ/ мониторинг/, төрийн захиргааны удирдлага, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг байгууллага болгон бүтцийн өөрчлөлт хийнэ.
  9. Ажлын цагийн ашиглалт, албан хаагчийн баталгааг сайжруулах, шагнал, урамшууллын нөлөөг дээшлүүлнэ.
  10. Хууль тогтоомж болон стандарт сахиулах чиг үүрэг бүхий тохируулагч, хэрэгжүүлэгч байгууллага/ агентлаг/-уудыг үр нөлөөтэй ажиллах эдийн засгийн эрх зүйн орчин бүрдүүлнэ. Эдгээр чиг үүргээс заримыг засгийн газрын бус мэргэжлийн олон нийтийн байгууллагуудаар хариуцан гүйцэтгүүлэх асуудлыг хуульчлан баталгаажуулна.
  11. Боловсролын салбарт төрийн өмчийн удирдлагыг үр ашигтай болгож, улс, хувийн хэвшлийн хоорондын харилцааны шинэ хэлбэрийг нэвтрүүлэн энэ салбар дахь хувийн хэвшлийг дэмжин урамшуулна.
  12. Орон нутаг дахь анхан шатны байгууллагын өөрөө удирдах чадавхийг дээшлүүлэх бүх нөхцөлийг ханган, орон нутгийн соёл, боловсролын байгууллагын үйл ажиллагааны оновчтой хоршил бий болгоно.
  13. Хүний нөөцийг зохицуулах бодлого боловсруулж хэрэгжүүлэхдээ өөрчлөлт, шинэчлэлтийн явцад гарч болох сөрөг үр дагаврыг сааруулах зоилгоор байгууллага, хамт олныг хөгжүүлэх, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хөдөлмөрийн харилцааг зохицуулахад чиглэсэн тусгай арга хэмжээг үе шаттайгаар тохируулан авч байна.

Хэрэгжүүлэх арга зам, зарчим

  1. Боловсролыг хөгжүүлэх арга зам нь дараахь хэлбэртэй байна
    А/ Хувь хүний авьяас билэг, онцлогийг хүндэтгэн, түүнийг хөгжүүлэх нийгмийн орчинг бүрдүүлэх
    Б/ ерөнхий боловсролын агуулгын минимум тогтоосон үндэсний стандартыг төвөөс тогтоож, хэрэгжүүлэх түвшинг агуулга, технологи нь олон хувилбартай чөлөөтэй байх зэрэг үйл ажиллагааны ардчилсан зарчмыг хэрэгжүүлэх
    В/ мэргжлийн сургуулиудад кредит системийг агуулгын жишиг тогтоох хэрэглүүр болгох
    Г/ багш нарын хөдөлмөрийг зөв шударга үнэлж, тохирсон хэмжээний цалин хөлс өгөх, бэлэн мөнгөний хүрэлцээгүй тохиолдолд облигаци ашиглах болон бусад арга замаар баталгаажуулах
    Д/ үндсэн нэгжийн санхүүгийн эрх мэдлийг хангах, орлогоо өөрөө захиран зарцуулах
    Е/ компани, концерн, нэгтгэлүүд, үйлчилгээ эрхэлдэг болон олон нийтийн байгууллага, эцэг, эх , ард иргэдээс боловсролын хэрэгт оролцох оролцоог өргөжүүлэх
    Ж/ сургалтад ердийн, гүнзгийрүүлсэн, төрөлжсөн, тусгай, хэлбэрийг өргөн нэвтрүүлэх
    З/ боловсрол эзэмших явдал тасралтгүй, уян хатан байх
  2. Боловсролыг хөгжүүлэх зарчмуудыг дор дурдсанаар тодорхойлно:

А/ албан бус боловсролыг бүх талаар дэмжих замаар иргэдийн тасралтгүй боловсролыг хангаж, боловсхрол нөхөн олгох боломжийг өргөтгөх
Б/ мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэхдээ тухайн салбарын бодлоготой уялдуулах
В/ боловсролыг удирдах, түүний бодлогыг хэрэгжүүлэхэд хэрэглэгч, захиалагч, мэргэжлийн олон нийтийн оролцоо төлөөллийг бодитой болгох
Г/ сургууль, боловсролын байгууллагын бие даасан байдлыг бүх талаар дэмжин хөгжүүлэх

Үнэлгээний шалгуур

Боловсролын хөгжлийн эрхэм зорилго, стратегийн болон үйл ажиллагааны гол зорилт, өөрчлөлт шинэчлэлтийн зорилтуудыг ханган биелүүлэхэд дараах шалгуурыг жишиг болгоно.

А/ боловсрол эзэмшсэн хүмүүс хөдөлмөрийн зах дээр өрсөлдөх чадвар нь өссөн байх
Б/ бүхт шатны байгууллага, нэгжийн бие даан ажиллах чадвар төлөвшсөн байх
В/ хариуцлага, эрхийн хуваарилалт оновчтой байх,
Г/ боловсрол нь хэрэглэгчдийн эрх ашиг сонирхолд нийцсэн хүртээмжтэй байх
Д/ хөрөнгө санхүүгийн эх үүсвэр нь тогтвортой, найдвартай байх
Е/ үйл ажиллагааны хяналт, үнэлгээ нь шударга, бодитой байх
Ж/ аливаа үйл ажиллагаа нь цаашдын хөгжлийн нөхцөлийг хангасан байх
З/ хөрөнгө боловсон хүчнийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах нөхцөл бүрдсэн байх

Гарах үр дүн
Боловсролын шинэ тогтолцоо төлөвших хирээр дараах үр дүнд хүрнэ:

А/ боловсролын салбарт ардчилал хөгжинө. Боловсролын хэргийг удирдахад эцэг, эх, сонирхлын бүлгүүдийн санаачилга өсч оролцоо нь өргөжиж, удирдлагаас явуулж буй бодлого, үйл ажиллагаа олон нийтэд ил тод, харилцан тайлагнах хэм хэмжээ тогтооно.
Б/ боловсролын салбарт зах зээлийн эдийн засгийн харилцаа төлөвшинө. Боловсролыг дэмжиж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч байгууллагуудтай харилцах хамтран ажиллах боломж, эрх зүйн нөхцөл бүрдэнэ. Боловсрол эзэмшигчдийн шаардлага, сонирхол нь боловсрол/боловсрол –бүтээгдэхүүн, эцсийн үр дүн гэдэг утгаар/-ын чанарын хяналт, үр ашгийг дээшлүүлэх үйл явцыг зохицуулна.
В/ захиргааны өртөг, зардал буурна. Нэгж байгууллагын санхүүгийн эрх мэдэл, бие даасан байдал дээшлэхийн хамт үндсэн хөрөнгийн ашиглалт сайжирч, шаардлагатай хугацаанд чанаржуулах боломжтой уян хатан механизм бүрдэнэ. Боловсролын байгууллагын бүтцийг оновчтой болгож, боловсон хүчний чадавхийг бүрэн ашиглана.
Г/ үр ашиг, үг нөлөө дээшлэнэ. Мэдээллийн шат дамжлагыг цөөрүүлж, боловсролын салбарыг мэдээллийн сүлжээнд оруулах алхам хийнэ. Сургалтыг чанаржуулж, сурагчдын идэвхийг өрнүүлж, сурагч, багш нар сургалтын үед ил тодоор харьцах бололцоог олгоно.
Д/ тайлагнах, хянах ажил сайжрана. Хариуцлага, эрх үүргийн хуваарилалтыг тодорхой болгосноор шат бүхэнд харилцан тайлагнах, мэдээлэх тогтолцоо бүрдэнэ. Удирдлагын түвшинд олон сонирхлын хяналт, гүйцэтгэлийн түвшинд хөндлөнгийн үр нөлөөтэй механизм ашиглана.
Е/ боловсролын нэр хүнд дээшилж итгэл өснө. Боловсролын хөгжлийн бодлого, түүний зорилго, стратеги нийтэд ойлгомжтой болно. Боловсролд хандах хандлага өөрчлөгдөж, түүний хөгжлийг дэмжих, хамтран ажиллах санаачилга, сонирхол өснө. Боловсролын чанар олон улсын нийтлэг жишигт хүрнэ.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  8 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?