НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 11 сарын 18 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6392523
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Боловсролын шинэчлэлд-Төрийн бус байгууллагуудын оролцоо
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-12-01

  А.Нармандах (БХАН-ийн “Алхам алхмаар” хөтөлбөрийн захирал)

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн эрхэм зорилго нь Монголын боловсролд нээлттэй нийгмийн үнэт зүйл болох ил тод байдал, хариуцлагатай хандах чадвар, боловсрол эзэмших тэгш эрх, оролцоог төлөвшүүлэхэд байгууллага, хувь хүмүүсийн үр нөлөөтэй хамтын ажил­лагааг хөгжүүлснээр боловсролын өөрч­лөлт, шинэчлэлийн төлөөх түншлэлийг бий болгон сургууль, багш нарын хөгжлийг дэмжиж боловсролын чанарыг дээшлүү­лэхэд хувь нэмрээ оруулах явдал юм.

1998 оноос эхлэн боловсролын салбарт өөрч­лөлт шинэчлэлийг түгээн дэлгэрүү­лэх­ийг эрмэлзэн олон төсөл, хөтөлбөрийг хэрэг­жүүлсэн. Нээлттэй Нийгэм Хүрээ­лэнгийн олон улсын сүлжээний “Англи хэл”, “Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх”, бага нас­­ны хүүхдийн хөгжлийн  “Алхам алх­маар” хөтөлбөр, хүүхэд залуучуудын хөгж­лийн “Мэтгэлцээн”, сургуульд суурил­сан шинэчлэлийг дэмжих “Сургууль 2001”, “Багш 2005” үндэсний хөтөлбөрүүд хэрэг­жиж анги, танхим, сургууль, бодлогын төв­шинд өөрчлөлт шинэчлэлийг бий болгоход чухал хувь нэмрийг оруулсан болно.

Өнөөдөр сургуулийн өмнөх болон бага боловсролын агуулгын стандартыг амжилттай хэрэгжүүлэхэд тулгамдаж буй гол асуудал нь хүүхдийн хөгжлийн онцлогт нийцсэн сургалтын тааламжтай орчинг бүрдүүлэх, багшийн ажлыг дэмжих, багшид сургалтын идэвхтэй арга зүйг эзэмшихэд нь туслах асуудал чухал билээ. Энэхүү асууд­лыг шийдвэрлэхээр Боловсролын Хамт­ын Ажиллагааны Нийгэмлэг нь “Дэл­хийн Зөн Монгол” Олон Улсын байгуул­лага­­тай гурван жилийн хугацаанд хамтран ажил­лах гэрээг байгууллаа. Хамтын ажил­лагааны хүрээнд Улаанбаатар хотын Сон­гино­хайрхан дүүргийн Толгойт, Баян­хошууны 9, 42, 65, 76, 104, 127 дугаар сур­гууль, 80, 81, 111, 117, 127, 163 дугаар цэцэр­лэгүүдэд “Хүүхэд төвт сургалт” төслийг хэрэг­жүүлэх болно.

   Төсөлд хамрагдсан сургуулийн болон цэцэр­лэгүүдийн анги бүлгийн багш, сураг­чид, тэдний эцэг эх, гэр бүлийн гишүүдийг сургалтанд хамруулах, тэдэнд арга зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлж, гарын авлага мате­­риалаар хангах, сургалтын таатай ор­чинг бүрдүүлэх буюу хүүхдүүдийн насны онцлогийг харгалзан сургалтын төвүүдийг шинээр байгуулах  зорилготойгоор үйл ажил­­­лагаа­­гаа эхлээд байна. Төслийн үйл ажиллагааны эхлэл болгон  6 сургууль, 6 цэцэрлэгийн 60 багш, сургалтын менежер, захирлуудад “Хүүхэд сэтгэлгээ” сургалтыг 2006 оны 11 дүгээр сарын 9-18 өдрүүдэд  “Хүрэлтогоот”, Сонгино амрал­танд ам­жилт­тай зохион байгууллаа. Сургалтыг “Алхам алхмаар” хөтөлбөрийн олон улсын болон үндэсний сургагч багш нар удирдаж явуулав.

   Төсөлд хамрагдсан сургууль, цэцэр­­лэгүүд нь 3 жилийн эцэст дараах үр дүнд хүрсэн байна.

 ·         6 сургууль, 6 цэцэрлэгийн 36 ангид Хүүхэд төвтэй сургалтын загвар орчин байгуулагдана.

·         Хүүхдүүд хөгжүүлэх сургалтын орчинд чөлөөтэй, нээлттэй, санаачилга­тай, идэвхтэй суралцах чадварыг эзэм­шинэ.

·         Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ер­дийн сургуульд хамруулан сургахад багш, эцэг эх, анги хамт олны хандлага, сэтгэл зүйд өөрчлөлт гарна.

·         36 багш, 24 сургууль, цэцэрлэгийн удир­­дах ажилтан цуврал 9 модулийн дагуу  хөгжүүлэх сургалтын идэвхтэй арга зүйд суралцана.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  11 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?