Нийтэлсэн: Огноо: 2002-11-27
Жил бүр уламжлал болон золхиогддог багш нарын ур чадварын уралдааныг Орхон аймагт энэ жил өмнөх жилүүдээс өвөрмөц байдлаар зохион явуулахаар болоод байна. Нэгдүгээр шат нь заах аргын нэгдэл дотроо, хоёр дугаар шат нь Заах аргын нэгдлүүдийн хооронд буюу Заах аргын нэгдлүүдээсээ шалгарсан өөр өөр мэргэжлийн багш нарын дунд, гуравдугаар шат нь сургууль тус бүрээс шалгарсан багш нарын дунд явагдах юм байна. Өөрөөр хэлбэл өмнөх жилүүдэд мэргэжил тус бүрээс аварга багш шалгаруулдаг байсан бол энэ жил өөр өөр мэргэжлийн багш нараас шалгарсан багш нараас шалгарсан багш нар хоорондоо уралдах ажээ. Одоогоор сургуулиуд ур чадварынхаа уралдааныхаа 1 дүгээр шатыг зохион байгуулаад байна. Мэдээ бичсэн: Б.Сувдаа |