НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2014 оны 09 сарын 19 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 3416182
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 608
СУРГАЛТЫН ШИНЭЛЭГ АРГУУДААС
Нийтэлсэн: 
Огноо: 2002-10-30

Яагаад бид энэ тухай ярих болов?

Манай ерөнхий боловсролын сургууль багш нарын үйл ажиллагаанд үйл ажиллагаанд аливаа шинжлэх ухааны онолын үндсийг багш шууд тайлбарлан практик үйл ажиллагаандаа хэрэглэх дасгал, дадлага хийлгэж, түүнийгээ эргүүлэн багшдаа шалгуулах арга барил сургалтанд гүнзгий нэвтэрсэн.

Энэ нь богино хугацаанд их хэмжээний мэдээлэл өгч, түүнийгээ амьдрал практикт хэрэглэх үйл ажиллагаанд ямар нэг хэмжээгээр оролцуулж буй боловч суралцагсдын хувийн онцлог, сонирхол хэрэгцээ үйл ажиллагаанд ямар нэг хэмжээгээр оролцуулж буй боловч суралцагсдын хувийн онцлог, сонирхол хэрэгцээ, төрөлх шинжийг тэр бүр харгалзахгүй тэднийг нэг загвараар ажиллуулж, хийсэн ажлынх нь үр дүнг нэг л шалгуур арга хэлбэрээр дүгнэдэг нь суралцагсдыг бэлэнчлэх, хуулбарлах, сэтгэлгээтэй, хэрэглээгүй мэдлэг хуримтлуулсан идэвхигүй сурагч болон хувиргасан. Шинжлэх ухаан техникийн дэвшил, мэдээллийн өнөөгийн эрин үед суралцагчдаа зөвхөн тодорхой түвшний мэдээллээр хангах нь сурагчдын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж чадахгүйд хүрч байна.

Сургалтын пирамидыг авч үзэхэд суралцагсдын мэдлэгийн агуулгыг ойлгох дундаж хувь нь судлаачдын үзэж байгаагаар:

СУРАЛЦАХ ПИРАМИД

Лекц 5%
Унших 10%
Сонсож харах 20%
Үзүүлэн, тарааж өгөх материал 30%
Хэлэлцүүлэг 50%
Дадлага хийх 75%
Бусдыг зааж сургах, хэрэгжүүлэх 90%

Иймээс сургалтын арга зүйд эрс шинэчлэл хийх нь зайлшгүй шаардлага боллоо. Энэхүү сургалтын арга зүйн шинэчлэлийн игол зорилго нь сурагчдын тодорхой түвшний мэдлэг эзэмших арга барилд сургах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний амьдрах арга ухаанд сургахад чиглэгдсэн байж, сая тэдний хөгжил төлөвшлийг хангаж чадна.

Иймд шавийг сурах үйлийн эзний байранд тавьж, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь юунаас ч чухал болоод байна. Тэгвэл бүтээлч сэтгэлгээ гэдэг бол мэдлэг оюун санаагаа бүтээлчээр хөгжүүлэх, шинэ мэдээ материалыг гүн судалж дахин хянах, дахин боловсруулах цогц үйл ажиллагаа.

Өөрөөр хэлбэл байгаа юмыг сайжруулах, шинэчлэх,байхгүй юмыг шинээр бий болгох оюуны үйл ажиллагаа юм.

Ардчилсан нийгэм хөгжихийн хирээр хүүхэд залуучууд бие даан бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, нөхцөл байдалд шүүмжлэлтэйгээр дүн шинжилгээ хийх,альтернатив саналыг тунгаан бодох, ухаалаг оновчтой шийдвэр гаргах чадвартай байх нь урьд урьдаас улам чухал болж байна. Бүтээлч сэтгэлгээ бол ардчилсан нээлттэй нийгмийн нөхцөлд эзэмшвэл зохих хамгийн гол чадвар юм.

Зарим үед багш нар зөвхөн ахлах ангийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж болно, тэд л оролцох ёстой хэмээн үздэг тал бий. Гэтэл бага насны хүүхдүүд ч хөгжлийнхээ түвшинд тохирсон бүтээлчээр сэтгэх арга барилд суралцах бүрэн чадвартай байдаг тул суралцагчдын нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохируулан хөгжүүлэх нь чухал.

Хүүхдүүд эмх цэгцтэй, хичээл хоорондын уялдаа холбоо сайтай орчинд бүтэлчээр сурах бололцоотой бөгөөд харин сургалт тодорхой нэгдсэн зорилгогүй тохиолдолд хэчнээн сайн багш байгаад ч бүтээлчээр суралцах бололцоогүй байдаг. Харин сурагчид гэнэт автоматаар бүтээлчээр сэтгэгчид болдоггүй. Бүтээлч сэтгэлгээ нь ихэвчлэн тодорхой зорилгод чиглэсэн байхаас гадна үргэлж бүтээлч шинж чанараа хадгалж байдаг.

Бүтээлч сэтгэлгээтэй болохын тулд туршлага хуримтлуулж, сэтгэлгээний зохих чадваруудыг эзэмших, системтэй ажиллаж сурах шаардлагатай.

Ингэснээрээ суралцагсад шинэ мэдээг өөрийн суурь мэдлэгт тулгуурлан хүлээн авч түүнд дүгнэлт хийж улмаар өөрсдийн үзэл бодлыг өөрчлөхөд хүрдэг тул жинхэнэ бүтээлч сурагчид болдог. Энэ бүхэнтэй холбоотой багш төвтэй сургалтаас суралцагчийг жинхэнэ бүтээлч суралцагч болдог.

Энэ бүхэнтэй холбоотой багш төвтэй сургалтаас суралцагчийг жинхэнэ сурах үйлийн эзнийх нь байранд тавьсан "шавь төвтэй" сургалтыг явуулах нь суралцагчийн эрэлт хэрэгцээг хангах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сургалтыг эрчимжүүлэх гол нөхцөл гэдэг нь харагдаж байна. Суралцагсдын сурах идэвх нь тэдний хэрэгцээ сонирхолтой холбоотой. Тэрхүү танин мэдэх хэрэгцээ сонирхол өрнөн идэвхжих нь багшийн зохион байгуулж буй арга барилаас шууд шалтгаалдаг.

Суралцагсдыг идэвхжүүлэх олон янзын дасгал, арга байдаг. Гэвч та энэ бүхнийг жорыг нь тааруулан тохируулан хэрэглэхээ мартав.

Бүтээлчээр уншуулж бичүүлэх "Инсерт" арга

Сэдэв: 7-р ангийн "Эх түүх" хичээлийн "13-р зууны Монголчуудын мэдлэг ухаан, бичиг соёл" сэдвийг "Инсерт" аргаар зааж үзье. Монголчуудын эртний мэдлэг ухаан, бичиг соёлын талаар та нар мэдэх вэ? Ямар төсөөлөлтэй байдаг вэ? Мөн та нар уран зохиолын хичээл дээр үзсэн энэ үед холбогдох ямар ямар зохиол үзсэн бэ? Түүнийгээ дэвтэртээ бич,
-түнштэйгээ бичсэн зүйлийнхээ талаар ярилцаад бусдада танилцуулхад бэлтгэ.
-багш нэг сурагчийг самбарт сурагчдийн гаргасан санаануудыг нэгтгэн бичүүлнэ.
-эх текстыг өгнө
. -эхийг уншсаны дараа инсерт тэмдэглэгээг танилцуулна.
-мэддэг байсан.
-шинэ мэдлэг
-эргэлзээтэй зүйл
-дэлгэрэнгүй мэдэхийг хүсч байвал?
Хичээлийн эхэнд хийсэн жагсаалт дээрээ харьцуулан тэмдэглэл хийнэ.

Мэддэг байсан Шинэ мэдлэг Эргэлзээтэй зүйл Асуулт
       

Үүнд: Юу юу батлагдсан бэ?
Юу юу нь өөр байв?
Анализ хийж 2:2 оороо ярилц.
Хүснэгт дээр бичлэг хийнэ.
Сэдвийнхээ агуулгыг категорчилно гэдэг нь дэд сэдэвт тохирсон нэр томъёогоор нэрлэн ангилах явдал юм. Категорыг нэгтгэн бичиж хананд хадаж болно.

Дадлага ажил №1

Сурагч бүр хичээлийн дарааллыг дэвтэртээ бич.
Самбарт нэгтгэн бичиж хадна.

Үүнд: сэдвээ өгнө.
Мэддэг зүйлийн жагсаалт дэвтэртээ гаргасан. 2:2 оороо ярилцсан
Нэгдсэн жагсаалт гаргасан
Эх материал өгсөн
Тэмдэглэгээ танилцуулсан
Материал дээрээ тэмдэглэл хийлгэсэн
Өмнөх жагсаалттайгаа харьцуулсан.
Хүснэгт дээр ажилласан.
Категорчилсон.

Дасгал ажил 2

Группт хуваах, сэдэв сонгуулж хичээл төлөврүүлэх. 20 мин
5 групп 20 мин хичээл заана.

Тарааж өгөх текст

Монголчуудын мэдлэх ухаан, бичиг соёл

Монголчуудын мэдлэг ухаан нь эрхэлж буй нүүдлийн мал аж ахуй, оршин буй нийгэмтэйгээ салшгүй холбоотой байв. Олон мянган жилийн турш мал аж ахуй эрхлэн ирсний дунд малчдын дунд мал маллагааны олон төрлийн арга ухаан, практик үйл ажиллагааны мэдлэг хуримтлагджээ. Малын гаралтай засал эмчилгээний аргыг сайн мэддэг болсон байв. Их монгол улс байгуулагдсанаар Уйгурын үеэс уламжлан ирсан Моногол аймгуудын олон зуун жилийн турш бичгийг төрийн албан ёсны бичиг болгожээ. Одоогоор олдоод байгаа монгол бичгийн хамгийн анхны дурсгал нь "Чингисийн чулууны бичиг" юм. 1269 онд түвд бичгийн үндсэн дээр Пагва ламын зохиосон дөрвөлжин үсгийг Хубилай хааны зарлигаар төийн бичиг болгосон боловч төдий л өргөн дэлгэрч чадсангүй. Монгол төрийн анхны цааз хууль "Их засаг"-ийг монгол бичгээр бичүүлж нэг хувийг болд самбарууд дээр сийлүүлж хадгалаад бусдыг цаасан дээр барлан тарааж байж.Тэр үед монгол түүхийн сурвалж бичиг болох" алтан дэвтэр, "Их товчоон" монголын нууц товчоо", Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл" зэрэг түүх, хууль цаазын нилээд зохиолууд бичигдсэн байжээ. Гэвч тэдгээрээсүлдэж хоцорсон нь цөөн. Мөн тухайн үед " Есөн өрлөгтэй өнчин хөгүүний цэцэлсэн шаштир" " Эр хоёр загал", " Аргасун хуурчийн домог" зэрэг уран зохиол аман уламжлалын бүтээлүүд гарсан байна.

ЭВЛҮҮЛГИЙН АРГА

Сэдэв: Хүннү гүрэн

Та дараах сэдвийг заахдаа эвлүүлгийн аргыг хэрэглэн зааж, туршиж үзээрэй.Суралцагч тухайн сэдвийг эхлээд өөрөө ойгоод хялбар аргаар бусдад ойлгуулах нь энэ аргын гол зарчим юм. Сэдвээ хэд хэдэн дэд сэдэвт хуваана. Хүннү гүрний сэдвийг

1.Хүннү гүрэн байгуулаггдсан нь
2. Хүннү гүрний төр, нийгмийн байгуулал
3.Хүннү гүрэн задарч унасан нь
4. Хүннү гүрний аж ахуй, соёл, гэж хувааж болно.
Бид уг сэдвээ 4 хэсэгт хуваасан учраас сурагчдаа 1-4 хүртэл тоолуулж, 4 хүний бүрэлдэхүүнтэй гэр бүлийн хэсгийг бүрдүүлнэ.
Мөн та дээр дурьдсан хэсэг зохион байгуулах аргуудаас сонголт хийх боломжтой юм.
Дараа нь бүх нэгүүд, бүх хоёрууд гэх мэтээр нийлж экспертийн хэсгийг бүрдүүлнэ.

Энэ алхамын дараа дээрх 4 дэд сэдвээ нэг нэгээр нь тарааж өгнө.Сурагчид өөрсдийн сэдвээ уншиж, хамгийн хялбар дөхөм аргаар сайн ойлгох ёстой. Ойлгосноо бусдад хялбар аргаар ойлгуулах аргачлалаа багаараа хамтран ярилцаж, агуулгыг зургаар, тулгуур схем, диаграмм, бичиглэлээр том цаасан дээр хийнэ.

Хувьдаа дэвтэртээ хийнэ. Энэ хугацаанд багш зөвлөн туслах хэрэгтэй. Одоо" Хүннү гүрний төр нийгмийн байгуулал" сэдвийг авсан багийн хийх ажлыг жишээгээр үзүүлье. Хүннү улс захиргаа цэргийн аравтын зохион байгуулалттай байв. Энэ нь зөвхөн жишээ бөгөөд та сурагчдаа илүү бүтээлч үйл ажиллагаанд сургах нь хамгийн чухал юм. Экспертийн хэсэг бүрээс нэг сурагч самбарт гарч бусдадаа хийсэн зүйлээ үзүүлэн дээр ярина. Сурагчид гэртээ буцан ирж, үзсэн сонссон ойлгосон зүйлээ гэр бүлийнхэндээ тайлагнана. Ингээд багш дутуу ярьсан, буруу ойлгосон зүйлд нэмэлт хийж, аль хэсгийнхэн хичээлийг илүү ойлгов яагаад гэдгийг хамтран ярилцана. Энэ арга нь сурагч бүрийн хариуцлагыг өндөржүүлж, хичээлд оролцох оролцоог нэмэгдүүлдэгээрээ их ач холбогдолтой.

АГУУЛГЫГ БҮТЭЭХ АРГА

Сэдэв: Амьтад
Багш:анд " Тэмээний маллагаа" сэдвийг энэ аргаар хэрхэн зааж болохыг танилцуулья. Та тухайн сэдэвтэй холбогдсон хамгийн гол агуулгыг илтгэж чадах үес буюу тоо баримтыг өгч, сурагчдаар текст зохиолгоорой. Энэ хичээлийг заахдаа та ангиа жижиг хэсгээр зохион байгуулахыг зөвлөж байна.Энэ үйл ажиллагааны дараа хэсэг бүр бичсэн текстээ бүх сурагчдын дунд танилцуулж,тэдний ажлыг ангийн хананд байрлуулсны дараа та эх текстээ тараан агч харьцуулалт хийлгээрэй. Энэ зөвхөн шинэ мэдлэг олгох хэсэг гэдгийг анхаараарай. Мөн энэ аргаар нийгмийн ухааны болон байгалийн ухааны болон байгалийн ухааны ихэнх хичээлийг заахдаа ашиглаж болох юм.

Тарааж өгөх текст: ТЭМЭЭНИЙ МАЛЛАГАА

Тэмээнд өвөлавар зөөлөн боргиотой хунх, хонрор ихтэй нам доор хөндий хоолой, зун намарт, тойром бүрд нуур шанд бүхий тал хөндий говь хосолсон нутаг илүү тохирно. Нарийн ажиглавал тэмээнд тогтвороо хадгалах 6 сар, хөдөлгөөн орох 6 сар гэж байдаг байна. Тогтвороо хадгалах 6 сар нь 10 сарын дунд үеэс эхлэх бөгөөд сэрүүний улиралтай давхцана. Алсын билчээрт байгаа тэмээг орой бүр заавал хураах шаардлагагүй. Харин өдөр бүр билчээрт нь цуглуулан өглөө тарахаас нь өмнө хямгадах хэрэгтэй байдаг. Хөдөлгөөн орох 6 сар нь 4 сарын дундаас 10 сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед тэмээг хоньчлон хариулж, орой гаднаа хотлуулж байх шаардлагатай.

БОЛОВСРОНГУЙ ЛЕКЦИЙН АРГА

Багш та " Архангай аймаг дахь түүх соёлын дурсгалт газрууд " сэдвийг Боловсронгуй лекцийн аргаар зааж үзээрэй.Энэ аргын үндсэн зарчимуудтай та бүхнийг танилцуулъя.
1. Унших лекцийн агуулгатай холбоотой асуудлыг дэвшүүлж эсвэл агуулгатайгаа холбоотой асуулт, зураг, схем, диаграмм, тулгуур дохио зэргийн аль нэгийг урьдчилан бэлтгэж, тодорхой асуудлыг дэвшүүлж түүндээ хариулт авах хэрэгтэй. Гэхдээ энд түншдээ хандах аргыг хэрэглээрэй.
2. Сурагчдын хариулттай танилцана.
3. Лекцийн эхний хэсгийг уншихт / 15 минут0/
4. Лекцийн дараагийн агуулгатай холбогдох даалгаврыг төлөвлөж сурагчдад өгөх.
5. Сурагчдаас өгөгдсөн даалгаврыг хэрхэн гүйцэтгэсэн талаар мэдээлэл авах.
6. Лекцийн хоёр дахь хэсгийг унших / 15 минут /
7. Лекцийн гуравдахь агуулгатай холбогдсон даалгаврыг марафон бичлэгийн аргаар гүйцэтгүүлэх ба энэ
даалгаврыг багш урьдчилан төлөвлөсөн байх шаардлагатай.

АРХАНГАЙ АЙМГИЙН ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД

Олон мянган жилийн өмнөөс хүмүүс нутаглан ирсэн дурсгалт газар манай аймагт олон бий. Орхон, Тамир, Хануй, Хүнүй, Чулуут голын сав эутгаас эртний хүмүүсийн гол голомтын үлдэц, оромж, хэрэглэж байсан зэвсэг, багаж хэрэгсэл,сав суулга, хот суурины туурь зэрэг зүйл олддог гэнэ.Зарим нутгаас чулуун зэвсгийн үед холбогдох чулуун сүх, жадны гилбэр зэрэг багаж зэвсэг олдсоор байна. Архангайн нутаг дахь эртний дурсгалт газрын нэг домогт " Тайхар" чулуун дээр уйгур, түрэг, перс хятад, манж, түвд, ланз үсгээр бичсэн 150 орчим бичээс байгаа нь энэ нутгаар явсан буюу нутаглаж байсан олон угсаатны түүхэнд түүхэнд холбогдолтой хосгүй хачин дурсгал юм. Энэ нутагт байсан эртний улс аймгийн дотор нүүдлийн мал аж ахуй эрхлэхийн хамт тариа тарьж, гар урлал жижиг үйлдвэрлэл эрхлэн хот суурин газар амьдрагсад бас байжээ.

* Манай эриний 84О-өөд оны үед сүндэрлэн боссон уйгурын хааны төрийн өргөө /нийслэл/ Ордубалыкийн туурь Хотонт сумын нутагт, Орхон голын эрэгт буй. Үүнийг"Хар багас " хэмээн нэрлэдэг. * Хангай нутагт байгуулагдсан хамгийн томоохон хотын нэг бол 700 жилийн турш монголын төрийн их нийслэл байсан Хар хорин хот юм.Энэ хотыг 122О-1236 онд 16 жилийн турш Архангай аймгийн Хашаат сумын нутаг Орхон голын уудам тэгш цагаан тал газар байгуулагджээ. Чулуут голын хавцлын бичээсүүд нь эртний түүх соёлын ховор дурсгал юм. Буган хөшөө, хүн чулуу хөшөө олон арваараа олддог. Хашаат сумын нутаг Хөшөө цайдамд 732 оны үед босгосон Түрэгийн их хаан Билге түүний дүү хунтайж Культегин нарын гэрэлт хөшөө дэлхийд ховорхон түүхийн дурсгал юм.

НЭГ НЬ ҮЛДЭЖ,ГУРАВ НЬ ЯВАХ СОЛИЛЦООНЫ АРГА

Та биологийн хичээлийн " Манай аймгийн дархан цаазтай газар" сэдвийг энэ аргаар заана уу. Та сурагчдаа 4 хүний бүрэлдэхүүнтэй 4 багт хуваасан гэж бодъё. Иймд багийн тоогоор үзэх сэдвээ дэд сэдэвт хувааж, багуудад тарааж өгнө. Иймд дээрх сэдвийг хуваасан байдлыг авч үзье. 1.Тайхар чулуу-Архангай аймгийн хойд Тамир голын захад" Тайхар чулуу " гэж нэрлэгддэг 16 м өндөр өнчин цохио байдаг. Тус чулуунд хар бэх, улаан зоосоор бичсэн уйгар, түрэг бичээс бас Персийн их хааны бичиг, тод үсэг, манж хятад бичээс зэрэг байдаг бөгөөд эдгээр нь түүхийн дурсгалд тооцогддог юм. Тайхар чулуу нь түүх, геологи, газарзүйн цогц сонин дурсгалын нэг юм.
Хорго - Хорго нутгийн дархалсан газрын талбай 50 км/кв. Дархалсан нутаг дэвсгэрт.
Хоргын тогоо
Онгоцон уул
Дунд толгой
Зүүн дунд толгой

Алаг уул гэсэн унтарсан галт уул 5 бий. Хорго далайн төвшнөөс дээш 221Ом өргөөн Хоргын тогоо нь хөндлөнгөөрөө 200 м.гүн нь 70-80 м, 3О-36 градусын налуу хажуутай.

Булган уул - Архангай аймгийн Цэцэрлэг хотыг хойд талаас нөмөрлөн оршдог, Булган
уулыг хааш хааш нь 6-8 км газраар зааглан 18 ам дөрвөлжин км талбайг 1965 оноос дархлан хамгаалж байна. Эгц цавчим энэ уулын 40 орчим хувийг царам асга, цохио эзлэх бөгөөд ар, баруун, зүүн сугаар нь шинэс голлосон мод ургана

Тэрхийн цагаан нуур - Хангайн нуруунаас хойш Тарвагатайн нуруунаас урагш Архангай
аймгийн Тариат сумын нутагт 2020 метр өндөрт оршдог, цэнгэг устай нуур юм. Багууд өгөгдсөн сэдвийг хамтран ярилцаж тохиромжтой гэж үзсэн аргаараа шийдвэрлэнэ. Мөн хүснэгт, диаграмм, зураг, бүдүүьч хийж болно.

1. Ингээд багш багийн сжрагчдыг 1-4 хүртэл тоолуулан хувааж дугаарлана.
2.Мөн баг бүрийг дугаарлана.
3. Багшийн дохиогоор нэгийн тоот сурагчид нэг баг, хоёрын тоот сурагчид нэг баг, гурвын тоот сурагчид нэг баг болно. Харин 4-ийн тоот сурагч хаашаа ч явахгүй байрандаа үлдэнэ. Айлчлалыг зэрэг эхлүүлэх хэрэгтэй.
4. Гал голомтоо сахиж үлдсэн сурагчид айлчлан ирэх сурагчдад өөрийн хэсгийн хийсэн ажлыг тайлагнана.
5. Хэсгүүдээр айлчилж буй сурагчид үндсэн хэсэгтээ очиж сонссон зүйлийнхээ талаар мэдээлэх тул тэмдэглэл хөтөлнө. Ингэхдээ аль нэгэн зүйл дээр заавал санал бодлоо хэлэх ёстой . Үүнээс гадна танилцуулга хийсэн сурагчид баярласан талархсанаа илэрхийлнэ.
6. Сурагчид үндсэн багтаа эргэж нийлнэ.
7. Голомтоо сахиж үлдээд бусад хэсгийнхэнд танилцуулга хийсэн сурагч бусдын хэлж ярвсан зүйлийг зүйлийг нөхөддөө мэпээлнэ.
8. 1-3 дугаартай сурагчид өөрсдийн ажигласан зүйлийн талаар мэдээлэл хийж, өөрсдийнхтэй юугаар адил, юугаараа өөр байсан талаар ярилцана.
9.Сурагчид хэсгийнхээ анхлан хийсэн зүйлийн талаар ярилцана.

Энэ үед дасгалыг зогсоож., хэсгүүд ямар ямар арга хэрэглэсэн талаар ярилцаж болох юм. Эргэлзээтэй зүйлээ асууж ойлгоцоо батжуулна. Энэ арга Эвлүүлгийн аргын нэг хувилбар бөгөөд зарчим ажиллах дараалал өөр байгааг та бүхэн анзаарсан биз. Та хичээлийн өмнө манай нутгийн дархан цаазтай газрын тухай мэдээ материал, фото зураг зэрэг ***** цуглуулах даалгавар сурагчиддаа өгөөрэй. Монголын багш нарт зориулсан сургалтын стратегиуд

1999 оны 1-р сарын 1О-15 Семинарын төлөвлөгөө

/Багш Селиа Ойлер/ Ням гариг: Сургалтын үйл ажиллагаа.
а/" Түншдээ ханд" суогалтын үйл ажиллагаа" гэж юу вэ гэдгээс эхлэх /30 мин/
б/" Бод- Хамтар-Хуваалц"- Өөрийн санаж буй зүйлээ хэдийд хаана сурч мэдсэн /сургуулиас гадна/ тухайгаа бод. Уг үйл ажиллагааны талаар санаж байгаа бүх зүйлийг нэг бүрчлэн бичих.
в/. Сургалтын үйл явцын талаарх Тайлерийн тодорхойлолтын тухай- асуулт хариулт/ 30 мин/ г/ " Сургалтын үйл ажиллагааг тодорхойлох үзүүлэлтүүд"-ийн тухай тараах материал. Сургалтын үйл ажиллагааны эхний таван үзүүлэлтүүдийг тайлбарлах. Тэдний өөрсдийн сургалтын үйл явцад түшиглэн: мэдээлэлийн эх үүсвэр. хувийн хамаарал, удирлага ба багшийн оролцоо, хийсвэр сэтгэлгээ,сурагчдын оролцоо ба хэсэг/бүлэг болох гэсэн жишээг олохын тулд сургалтын үйл ажиллагааны

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

сургалтын шинэлэг арга
мэдээ дуусаагүй байна. үргэлжлэлийг хаанаас унших вэ

  9 дүгээр сар 2014  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?