НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 12 сарын 12 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6432734
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Vндэсний уран илтгэгч шалгаруулна
Нийтэлсэн: 
Огноо: 2006-02-13

Өөртөө итгэлтэй оюутан залуусын уран илтгэлийн тэмцээн болох гэж байна.

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой болон Монгол Улс vндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан “Монгол бахархал-Өв соёл" сэдэвт Vндэсний уран илтгэгч шалгаруулах тэмцээн энэ сарын 11-13-нд болох гэж байна. Тэмцээнийг МОХ, Хөгжлийн төлөө иргэдийн хөдөлгөөн, Монголын Бурхан шашны төв Гандантэгчэлин хийд, Монголын Мэтгэлцээний Нэгдсэн Ассоциаци хамтран зохион байгуулж байгаа. Тэмцээнд өөртөө итгэлтэй, өөрийгөө хөгжvvлэхийг хvссэн хэн ч оролцох боломжтой. Гурван vе шаттай явагдах тэмцээний эхний шатанд илтгэгч зохион байгуулагчдын зvгээс санал болгосон сэдвийн хvрээнд сонголт хийн бэлтгэж илтгэл тавина. Илтгэлийн хугацаа долоон минут байх гэнэ. Харин хоёр дах шатнаас эхлэн илтгэгчээр сэдэв сугалуулж, оноох хэлбэрээр экстемп илтгэлийн зарчмаар явуулах аж. Зохион байгуулагчдын зvгээс тэмцээний журмыг нэгдvгээр сарын 11-ний өдөр танилцуулах ба тэмцээний эхний vеийн сэдвийн ерөнхий хvрээ нь "Монгол бахархал-Өв соёл" байх боловч оноосон сэдвийг чөлөөтэй байлгана. Монгол нутаг, газар шороо, төрт ёсыг нандигнан дээдэлж, ирээдvй хойч vедээ өвлvvлэн vлдээх зорилготой энэ удаагийн тэмцээний тэргvvн байрын шагнал 200 мянган төгрөг, байх бол дэд байр 150 мянган төгрөг, харин гуравдугаар байранд орсон илтгэгч 100 мянган төгрөг өвөртлөх юм байна. Шигшээд шалгарсан итгэгчдийг арван мянган төгрөгөөр урамшуулахаар болсон. Зохион байгуулагчид энэ тухай хэлэхдээ оюуны хөдөлмөр эрхэлж буй залууст хөрөнгө оруулалт хийнэ гэсэн юм. Илтгэгчид тавигдах шаардлага нь илтгэх болон бусдыг өөртөө татах ур чадвар, цаг барилт, имиж, ёс зvй зэргийг анхаарах хэрэгтэй. Харин илтгэлд тавигдах шаардлага агуулга логик дараалал, шинэ санаа, нотоолгоотой байх ёстой.
Тэмцээний эхний өдөр илтгэлийг МУБИС, Сэрvvлэг дээд сургуулиудад явагдах бөгөөд Шагналыг Гандантэгчилэн хийдийн номын их цагаан өргөөнд гардуулах ажээ. Илтгэлийг Шилдэг илтгэл, уран илтгэл хоёр төрлөөр шалгуурах юм байна.
Тэмцээнийг зохион байгуулагчид Монгол ухаан, удам угсаа, уламжлалт шашин, соёл эх орноороо бахархан эх орноороо дэлхийн талыг оюуны талбрт байлдан дагуулах тэнгэрлиг vйлсийг хамтдаа эхлvvлцгээе гэж залуусыг уриалан дуудаж байсан.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  12 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?