НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 06 сарын 20 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6167153
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний сурах бичигт дүгнэлт хийв
Нийтэлсэн: 
Огноо: 2003-03-31

Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний сурах бичигт БСШУЯ-ны сурах бичигт тавигдах шаардлагуудыг үндэслэн дүгнэлт гаргав.

Дүгнэлт хийх явцад ерөнхий боолвсролын сургуулийн 5-р ангид уг ном ашигладаг 19 сургуулийн 28 багш, мөн Монгол улсад ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, багш нарын санал дүгнэлтийг тус судалгааны үндэс болгов.
Тус сурах бичиг нь өмнө зохиогдон ашиглагдаж байсан сурах бичгүүдэс олон талаар давуутай, өнөөгийн стандарт шаардлагад нийцсэн иж бүрдэл сурах бичиг болсноороо ялгаатай юм. Уг сурах бичиг нь дараах үдсэн үзэл баримтал, зармууд дээр тулгуурлан зохиогдсон юм. Үүнд: хэлийг харилцааны хэрэглүүрийн хувьд эзэмшүүлэх коммуникатив зарчим, дүрмийг хэрэглээнд нь эзэмшүүлэх функционал зарчим, хэлийг амьдралд түшиглэн эзэмшүүлэх прагматик зарчим, хэлийг танин мэдэх хэрэглээн дээр нь түшиглэн заах когнитив зарчим болон хэлийг нийгмийн харилцааны хэрэглүүрийн хувьд эзэмшүүлэх хүмүүнлэгийн зарчмууд дээр тулгуурлажээ. Тус сурах бичиг нь сурагчийн ном, багшийн ном, дадлагын ном болон аудиокассет зэрэг хэрэглэгдэхүүнтэй монголын үндэсний зохиогчдын бүтээсэн анхны цогц бүтээл боллоо. Дүгнэлт, судалгаа хийсэн комисс нь дараах дутагдлуудыг гарган тэмдэглэж хэрхэн сайжруулах талаархи саналуудаа гаргасан юм. Үүнд:англи хэлний галиг үзэх бэлтгэл хичээл байхгүй тул сурах бичгийн нэг дутагдалтай тал гэж үзсэн байна.
Тус сурах бичигт өгсөн үнэлгээ дүгнэлтийг бүрэн эхээр нь тус сайт дээр тавигдах тул сонирхосон хүмүүс үзэж унших боломжтой юм.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  6 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?