НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 07 сарын 22 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6232312
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
12 жилийн тогтолцоонд шилжих боломжийн тухай
Нийтэлсэн: 
Огноо: 2005-05-10
Ерөнхий Боловсролын Сургуульд долоон настай хvvхдийг элсүүлэн сургаж
байгаа болон 12 жилийн тогтолцоонд шилжих боломжийн тухай

Нэг. Ерөнхий боловсролын сургуульд долоо настай хvvхдийг элсvvлэн сургаж байгаа ажлын өнөөгийн байдал

Дэлхийн 140 гаруй улс орон ерөнхий боловсролыг энэхүү жишиг хугацаанд эзэмшүүлэх нь бусад оронтой боловсролын баримт бичиг харилцан хүлээн зөвшөөрөлцөх нэгэн үндэс болдог. Үүний зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжил давамгайлах шинэ зуунд ажиллаж амьдрах ирээдүйн иргэд маань аль болох багаасаа сургуульд элсэн орж, эрдэм, соёлд шамдан суралцах зайлшгүй хэрэгцээ шаардлага гарч байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн туслалцаатайгаар 6 настай хүүхдийг сургуульд элсүүлэн сургах туршилтыг хот хөдөөгийн 30 гаруй сургуулийг хамруулан явуулсан бөгөөд туршилтаар 6 настай хүүхдийг сургуульд хамруулан сургах боломжтой нь тогтоогдсон. Мөн туршилтын хүрээнд 6 настай хүүхдэд зориулсан хэд хэдэн сурах бичиг зохиогдон гарч, сургагч багш нар ч бэлтгэгдсэн билээ.

2000-2001 онд бага, суурь боловсрол эзэмшигчдээс авсан сурлагын амжилтын хяналт-шинжилгээний дүнгээр ерөнхий боловсролын сургуульд 7 настай элсэн орсон суралцагчид 8 настай элссэн суралцагчдаас сурлагын амжилт нь 4.1-4.5 хувиар дээгүүр байсан нь хүүхдийг бага наснаас нь сургуульд элсүүлэн сургаж байгаа улс орнуудын туршлага манай орны хувьд ч ашигтай болх нь батлагдсан юм.

Энэхүү үүсэн бий болсон нөхцөл байдал, туршлагаас дүгнэлт хийж, Монгол Улсын ерөнхий боловсролын тогтолцооны бүтэц, бүрэлдэхүүн, агуулгыг шинэчлэх, дэлхий нийтийн жишигт ойртуулах үүднээс «Боловсролын тухай» хуульд нэмэлт өөрчлөлт оруулан ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн тошгтолцоонд шилжүүлэх, долоон настай хүүхдийг сургуульд элсүүлэн сургах ажлыг 2004-2005 оны хичээлийн жилээс эхлэх түүхэн шийдвэрийг гаргасан билээ.

Засгийн газрын 2004 оны 3 дугаар сарын 12 дугаар хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаас ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн тогтолцоонд шилжүүлэх, сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах ажлын явц үр дүнгийн тухай танлицуулга хийсэн. Хуралдаанаас ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн тогтолцоонд 2005 оноос 12 жилийн сургалтын тогтолцоонд 2009-2010 оны хичээлийн жилд шилжүүлэх бэлтгэлийг хангах арга хэмжээг авахыг даалгасан юм.

1. Зохион байгуулалтын арга хэмжээ

Ерөнхий боловсролын сургуульд долоон настай хүүхдийг элсүүлэн сургах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Хорин нэгдүгээр зууны нийгэм, хүн, боловсролын хөгжлийн хүчин зүйлс, чиг хандлагыг уялдаа холбоонд нь авч үзэн дэлхий дахины боловсролын хөгжлийг “Цргц чадамж төлөвшүүлэхийг эрхэм зорилго болгон боловсролыг стандартчилах, сатндартанд суурилан боловсролыг шинэчлэх замаар боловсролын чанарыг хангах, иргэддээ чанартай боловсролыг олгосноор тогтвортой хөгжих” гэсэн чигш хандлагыг барьж “Бага, дунд боловсролын стандартыг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлал”-ыг боловсруулан мөрдөж ажилалаа.

“Бага,дунд боловсролын стандартыг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлал”-ын дагуу бага, дунд боловсролын стандартуудыг боловсруулах ажлыг 2001-2003 онд “Бага, дунд боловсролын стандарт” гэсэн нэртэй шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд эрдэмтэд, багш, арга зүйч, судлаачдын үндэсний төлөөлөл бүхий 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэж, 200 гаруй хэвлэлийн хуудас бүхий боловсролын 21 стандартыг боловсруулсан юм.

2004 оны 3 дугаар сараас сургуулийн өмнөх, бага, суурь бүрэн дунд боловсролын стандартыг хот, хөдөөгийн ерөнхий боловсрол, цэцэрлэгүүдэд туршсан бөгөөд туршилтын үр дүн болон редакцийн дүгнэлтийг тусган сайжруулж, 2004 оны 12 дугаар сард Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.

Бага, дунд боловсролын шинэ стандартыг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн явдал нь боловсролын шинэчлэлийн шинэ үеийг авчирч байна. Ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн тогтолцоонд шилжүүлэх шилжилтийн графикийг боловсруулж, БСШУ-ны сайдын 2004 оны 1 дүгээр тушаалаар батлуулан мөрдөж эхэлсэн юм. 2004-2005 оны хичээлийн жилд долоон настай хүүхдийг сургуульд хамруулан сургахтай холбогдуулан долоон настай хүүхдийг тоолох ажлыг улсын хэмжээнд 2004 оны 4-5 сард зохион байгуулж, 7 настай хүүхдийг цэцэрлэг, сургууль дээр сургахаар шийдвэрлэсэн юм.

“Долоон настай хүүхдийг сургах ажлыг зохион байгуулах тухай” БСШУ-ны сайдын 2004 оны 268 дугаар тушаалаар ерөнхий боловсролын 11 жилийн сургуулийн нэгдүгээр ангийн сургалтанд баримтлах чиглэл, сургалтын төлөвлөгөө, хичээлийн үргэлжлэх хугацаа, хэрэглэх сурах бичиг, сургалтыг зохион байгуулах хэлбэр, хичээл заах багшийн асуудлыг зохицууллаа.

“Долоон настай хүүхдийн сургалтын агуулга, арга зүй, менежмент” сэдвээр аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга, бага ангийн сургалт хариуцсан арга зүйчид, боловсролын улсын хяналтын байцаагчид бага ангийн багш нарт зориулсан сургалтыг үе шаттайгаар зохион байгууож, тэднийг гарын авлага, материалаар хангав.

Ерөнхий боловсролын сургуулийн 11 жилийн тогтолцооны нэгдүгээр ангийн сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн агуулгын үлгэрчилсэн хүрээг боловсруулж, зөвлөмжийн хамт сургууль, цэцэрлэгт хүргүүлсэн. 7 настай хүүхдийн сургалтад хэрэглэх “Монгол хэл”, “Математик”-ийн сурах бичгийн эх зохиох, хэвлэх уралдааныг зарлан дүгнэж, шалгарсан сурах бичгийг хэвлэн сургуулиудахд хүргүүллээ. Баян-Өлгий аймгийн сурагчдад хэрэглэгдэх “Казах хэл” сурах бичгийг зохиож, “Математик” сурах бичгийг орчуулан хэвлэж хүргүүлсэн юм.

Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд долоон настай хүүхдийн сургалт эхэлж байгаа явцтай танилцахын зэрэгцээ аймгуудаас холбогдох мэдээллийг авч, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар шуурхай арга хэмжээг авч ажиллалаа. Зохион байгуулалтын дээрх арга хэмжээг хэрэгжүүлсний дүнд энэ хичээлийн жилээс 7 настай хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн сургах хэвийн эхэлж, 11 жилийн тогтолцоонд шилжих шилжилтийг амжилттай эхлүүллээ.

2. Yр дvн

2004-2005 оны хичээлийн жилд 18.3 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 8 настай хүүхдийн хамт 26,5 мянган хүүхэд 11 жилийн тогтолцооны нэгдүгээр ангид, нийтдээ 44,8 мянган хүүхэд суралцаж байна. 11 жилийн тогтолцооны нэгдүгээр ангид элссэн хүүхдийн 16.0 мянга нь ерөнхий боловсролын сургуульд, 10.5 мянган хүүхэд нь цэцэрлэг дээр хичээллэж байна.

3.Цаашид хэрэгжvvлэх арга хэмжээ

Ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн тогтолцоонд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна:

  • Долоон настай хүүхдийг ерөнхий боловсролын элсүүлэн сургасан ажлын явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах
  • 2005-2006 оны хичээлийн жилд мөрдөх шилжилтийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг туршсан дүнг нэгтгэн дүгнэж, эцэслэн боловсруулж батлуулах,
  • Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын шинэ стандарт болон 11 жилийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны мэргэжил, ур чадвар, арга зүйг шинэчлэн сайжруулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах,
  • Багш бэлтгэх тогтолцоо, багш боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсронгуй болгох чиглэлээр их, дээд сургууль, коллежийн захирал, удирдах ажилтан, багш нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх,
  • Төв, суурин газрын ачаалал ихтэй сургуулиудыг ээлж дараатай өргөтгөх, засварлах ажлыг төсөв, төслийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх,
  • Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын шинэ стандарт болон 11 жилийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт нийцүүлэн сурах бичгийн чанар, хүрэлцээ, хангамжийг сайжруулах,
  • Эцэг эх, сурагч, бүх шатны сургуулийн багш болон иргэдэд боловсролын шинэ стандартыг ойлгуулан сурталчлах ажлыг зохион байгуулах,
  • Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын шинэ стандартад нийцүүлэн боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог шинэчлэх,
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг ширээ сандал, самбар, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангаж, дотуур байрны хоол хүнсний хангамж үйлчилгээг сайжруулах.

Хоёр. Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжvvлэх боломжийн тухай

Ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн тогтолцоонд шилжүүлэх нь 12 жилд шилжүүлэх бэлтгэлийг хангах чухал үе шат гэж үзэж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловёролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэхтэй холбогдсон зарим судалгааг хийлээ.2004-2005 оны хичээлийн жилд 7 настай хүүхдийг элсүүлэн сургаж эхэлснээс шалтгаалан ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо 557.3 мянгад хүрсэн нь өмнөх хичээлийн жилийнхээс 20.0 мянган хүүхдээр илүү байна. 2005-2006 оны хичээлийн жилд 1-2 дугаар ангийг 11 жилийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр, 3-10 дугаар ангийг шилжилтийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр хичээллүүлнэ. Энэ хичээлийн жилд 1 дүгээр ангид 54.8 мянган хүүхэд элсэн суралцах бөгөөд түүний 10.0 мянга нь 6 настай хүүхдэ байх тооцоо гарч байна. 2005-2006 оны хичээлийн жилээс хүүхдийн тоо жил дараалан буурах хандлагатай байна. 2009-2010 оны хичээлийн жил хүртэлх суралцагчдын тоон статистикийг хавсралт 1-д үзүүлэв. Эндээс үзвэл 2009-2010 оны хичээлийн жилд суралцагчдын тоо 478.4 мянга болох тул ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог ихээр нэмэгдүүлэхгүйгээр 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх боломж бүрдэж байна. 2006-2007 оны хичээлийн жилээс бүх ангиуд 11 жилийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр хичээллэж, боловсролын шинэ стандарт бүрэн утгаараа хэрэгжиж эхэлнэ.

Дvгнэлт:

Ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн тогтолцоонд шилжүүлэхэд хуримтлуулсан туршлага, бий болгосон нөөц бололцоо нь 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх бэлтгэлийг хангах, түүнийг амжилттай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Цаашид авч хэрэгжvvлэх арга хэмжээ

Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх бэлтэгэлийг хангахтай холбогдуулж дараах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэж үзэж байна.

  1. 6 настай хүүхдийг элсүүлэн сургаж, ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх асуудлыг боловсролын багц хуульд тусгах,
  2. Жил бүрийн улсын төсөв болон гадаадаын зээл тусламжаар хүн ам ихээр төвлөрсөн хот, аймгийн төв, суурин газруудад суггуулийн хичээлийн байрыг шинээр барих, өргөтгөх, аймаг, нийслэлээс авсан судалгаагаар хот, суурин газарт 45 хичээлийн байр барих шаардлагатай байгаа бөгөөд түүнд нийтдээ 57.4 тэрбум төгрөг шаардагдаж байна. Үүний 16.4 тэрбум төгрөг нь улсын төсвөөс гарах тооцоо гарч байна.
  3. Зургаан настай хүүхдийг сургуульд элсүүлэн сургахад малчдын хүүхдүүдэд хамгийн их бэрхшээлтэй байх бөгөөд тэдний 10 хувь нь дотуур байранд амьдарна гэж үзвэл 4.7 мянган ор бүхий дотуур байр шаардагдана.
  4. Долоон настай хүүхдийг сургуульд элсүүлэн сургаж байгаа энэ хичээлийнжилиийн практикаас үзэхэд сургуулиудын ширээ, сандал хүүхдийн өндөрт тохироогүй, ихэнхдээ өндөрддсөн, бас хүрэлцээ хангамж муу байна. Цаашдаа сургуулиудад 6-7 настай хүүхдэд тохирсон ширээ, сандал зайлшгүй шаардлагатай байна.
  5. Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлж, 6 настай хүүхдийг элсүүлэн сургахтай холбогдуулан бага ангийн багш 1500 гаруйг нэмж бэлтгэх шаардлагатай байна. Бага ангийн багш бэлтгэдэг сургуулийн 2005-2006 оны хичээлийн жилийн элсэлтийг нэмэгдүүлэх замаар энэ асуудлыг шийдвэрлэж болно. Өнөөдөр ажиллаж байгаа багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, бага насны хүүхэдтэй ажиллах арга зүйд сургах ажлыг 11 жилийн тогтолцоонд шилжих үйл явцтай уялдуулан хийх шаардлагатай байгаа юм.
  6. Малчдын хүүхдийг сургуульд бэлтгэх ажлыг өргөжүүлэх, эцэг эх, хүүхдэд 6 настай сургуульд элсэнэ гэсэн сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, түүнийг эцэг эх, иргэдэд сурталчлан ойлгуулахад төрийн захиргааны бүх шатны болон боловсролын байгууллагууд, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын хүч анхаарлыг чиглүүлэх хэрэгтэй байна.
Хүүхдийг 6 настайгаас нь элсүүлэн ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэн дэлхий нийтийн боловсролын хөгжилтэй зэрэгцэн явах боломж манай орны боловсролын байгууллагуудад байна. Ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн тогтолцоонд шилжүүлсэн туршлага дээрээ үндэслэн 12 жилийн тогтолцоонд 2007-2008 оны хичээлийн жилээс шилжих саналтай байгаа болно.
Монгол Улсын боловсролыг дэлхийн жишигт хүргэх, боловсролын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодлогын зорилтыг хангах талаар болоцоотой бүх арга хэмээг авч ажиллах болно.
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  7 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?