НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 08 сарын 21 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6290992
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
Засгийн газрын 2000 оны 158 дугаар тогтоолын хавсралт
Нийтэлсэн: 
Огноо: 2003-04-16

2000-2001 оны хичээлийн жилд дотоодын их сургууль , коллежид суралцаж байгаа суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх журам

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Өмчийн бүх хэлбэрийн магадлан итгэмжлэгдсэн их сургууль , коллежид 2000-2001 оны хичээлийн жилээс эхлэн зохих журмын дагуу элссэн нэн ядуу, малчин , 3 ба түүнээс суралцаж байгаа нэг суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлүүлэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
  2. Нэн ядуу, малчин , 3 ба түүнээс дээш хүүхэд нь их сургууль , коллежид зэрэг суралцаж байгаа тохиолдолд өрх тус бүрийн нэг хүүхдийн сургалтын хөтөлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлнэ.
  3. Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагчийн гэр бүлээс их сургууль, коллежид суралцаж байгаа нэг суралцагчийн ургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэхдээ энэхүү журмын 2 дугуур заалттай давхардуулан олгохгүй .
  4. Боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төвбайгууллага Сургалтын төрийн сангаас суралцагчтай байгуулах сургалтын төлбөрийн гэрээний загварыг батална. Сургалтын төрийн сангаас суралцагчтай байгуулсан энэхүү гэрээг үндэслэн суралцаж байгаа сургуулиар нь дамжуулан сургалтын төлбөрийн санхүүжилтийг олгоно.
  5. сургалтын төрийн сан нь суралцагчийн сургалтын төлбөрийг жил бүрийн төсөвтөө тусган санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай эргэн тооцож байна.
  6. Суралцагчийн зохих журмын дагуу чөлөөтэй байсан хугацааны сургалтын төлбөрийн санхүүжилтийн түр түдгэлзүүлнэ.

Хоёр. Сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэх нөхцөл

  1. Дор дурдсан нөхцөл бүхий өрхийн зөвхөн нэг суралцагчийн сургалтын төлбөрийг төр хариуцана:
      а/ нийт малыг нь богд шилжүүлснээр 200 хүртэл толгой мал бүхий зөвхөн малчин:
      б/ Үндэсний статистикийн газраас тогтоосон бүсийн амьжиргааны түвшингийн 40 хувиас доогуур орлоготой бөгөөд тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдсан хэрэглээтэй нэн ядуу:
      в/ 3 ба түүнээс дээш хүүхэд нь их сургууль , коллежид зэрэг суралцаж буй.

ГУРАВ. Бүүрдүүлэх материал

  1. Суралцагч суралцаж буй сургуульдаа доорхи материалыг бүрдүүлэн өгнө.
      а/ суралцагчийн өргөдөл:
      б/ их сургууль, коллежид суралцагч журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичгийн хуулбар:
      в/ энэ журмын 7-д заасан нөхцөлийг хангаж байгааг нотлон харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны баримт бичиг:
      г/ 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт.
  2. Их сургууль, коллеж нь энэ журмын дагуу өргөдөл өгсөн суралцагчийн холбогдох материалыг бүрдүүлэн Сургалтын төрийн санд албан ёсоор хүргүүлнэ.
  3. Их сургууль, коллежиос ирүүлсэн материалыг Сургалтын төрийн сан хянан үзэж, шаардагдах санхүүжилтийг сургууль тус бүрээр улирлын хуваарийн дагуу санхүүжүүлнэ.
  4. Суралцагч нь улиралд 12- оосдээш байгаа нөхцөлд гэрээг сунгана.
  5. Давтан үзэх хичээлийн сургалтын төлбөрийг суралцагч өөрөө хариуцна. Тухайн хичээлийн жилд цуглуулбал зохих кредитээс илүү гаргаж сонгосон хичээлийн сургалтын төлбөрийг суралцагч өөрөө хариуцна.

Дөрөв. Бусад асуудал

  1. Суралцагч хуурамч материал бүрдүүлсэн нь тогтоогвол түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээс гадна хөнгөлөлт үзүүлэхгүй .
  2. Хоёр дахь дээд боловсрол эзэмшихийг хүссэн тохиодолд энэхүү журам үйлчлэхгүй. суралцагч нь сурлага сахилга батаар тэнцээгүй гэсэн шалтгаанаар сургуулиас хасагдсан тохиолдолд тухайн суралцагч төрөөс санхүүжүүлсэн сургалтын төлбөрийг Сургалтын төрийн санд буцааж төлнө.
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  8 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?