НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 08 сарын 17 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6284019
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
“хyн амын эрyyл мэндийн боловсрол” yндэсний хөтөлбөр
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-12

Засгийн газрын 1998 оны 5 дугаар тогтоолын 1 дvгээр хавсралт

“ХYН АМЫН ЭРYYЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ”
YНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (1998-2005 ОН)

Нэг. Хөтөлбөрийн vндэслэл

Эрүүл мэндийн талаар дэлхий нийтэд баримталж буй бодлого, үйл ажиллагаа нь дан ганц өвчнийг эмчлэхэд бус хүн амд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлж, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэн хөгжүүлэх, амьдарч, сурч, ажиллаж буй орчиндоо эрүүл мэндэд таатай нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлэхэд нь хүмүүст туслах, түүнд харилцан бие биенээ дэмждэг олон салбарын болон нийгмийн дэд бүтцүүдийн хамтын ажиллагааг чиглүүлэх замаар хүн амын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.

Эрүүл мэндийн болвсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа нь хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхны тусламжийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд энэ ньэрүүл мэнд, экологи, боловсролын асуудлаар төр, засгаас авч явуулж буй бусад арга хэмжээ амжилттай хэрэгжиж үр дүнд хүрэнхийн үндэс суурь юм.

Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох албан ба албан бус сургалтын тогтолцоо манай оронд 1960-аад оноос бүрэлдэн тогтож багагүй амжилт олсон билээ.

Дэлхий нийтээрээ хүн төвтэй хөгжлийн бодлого баримтлан улс орны хөгжлийн үндсийг болвсрол хэмээн үзэх болсон өнөө үед хүний хүчин зүлийн гол тодорхойлогч болох эрүүл мэнд, болвсролын асуудлыг цогц байдлаар нь авч үзэн, хүн амын эрүүл мэндийн болвсролын үйлилгээг тэдний эрэлт хэрэгцээг хангахуйц төвшинд шинэчлэн зохион байгуулах зорилг тулгарч байна.

Нийгэм, эдийн засгийн социалист тогтолцооны үед төвлөрсөн төлөвгөөний дагуу эмнэлэг гэгээрлийн ажлын / хуучин нэрээр / хиэвчлэн цаг үеийн компанитажлын шинж чанартай зохион байгуулж, түүнд төр, засаг, олон нийтийн байгууллага, ард иргэдийн оролцоо хангалтгүй, зөвхөн эрүүлийг хамгаалах байгууллага / хуучин нэрээр / -ын ажил мэтээр ойлгогдож ирснээр хамтын үйл ажиллагаагаар эрүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх болон иргэд эрүүл мэндээ өөрөө хариуцах сэтгэлгээ , эрүүл мэндэ хамгаалж бэхжүүлэх, эрүүл аж төрөх талаар цэгцтэй мэдлэг, зөв хандлага, дадал төлөтшиж чадаагүйгээс өвчлөл, эндэгдэл, осол гэмтлийн түвшин тууштйа буурч, эрүүл мэндийн үзүүлэлт тогтортой сайжрахгүй байна.

Нөгөө талаар нийгэм, эдийн засгийн хөгжилтэй хобоотой хүмүүсийн амьдрах хэв маяг өөрчлөгдөж, зүрх судас, хоол болвсруулах эхртэний өвчин, зарим хорт хавдар, таргалалт, шүд цоорох, чихрийн шижин , бэлги йн замаар халварлах өвчин зэрэг хүмүүсийн аж төрөх дадал хэвшилтэй холбоотой үүсдэг өвчнүүд нэмэгдэх хандлагатай байна.Улсын хэмжээнд жилд дунджаар амьсгалын эхртэний хорт хавдраар 314 хүн өвчилсний 85-90 хувь нь тамхичид байжээ. Архи, тамхинд донтох явдал хүүхэд, залуучуудын дунд нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.

Тухайлбал 1996 онд Булган, Өвөрхангай, Хэнтий, Дундговь аймаг, нийслэлийн 6 дүүргийн 10-20 насны 2040 өсвөр үеийхний дунд хийсэн судалгаагаар хүүхэд, залуучуудын 16,4 хувь нь тамхи татдаг, 33,8 хувь нь архиууж үзсэн бөгөөд эрүүл мэндийн тухай мэдлэг тэдний 78 хувьд нь хангалтгүй , 4 хувь нт энэ талаар огт мэдлэггүй байв. Халдваргүй өвчнүүдийн 60-70 хувь нь хөдөлгөөний хомсдол, хоолох буруу зуршил, архи, тамхид донтох зэрэг аж төрөх буруу дадал хэвшлээс шалтгаалан үүсдэг бөгөөд иргэд эрүүл мэндийн болвсролтой болсноор эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Манай улс нийгэм, эдийн засаг шинэ тогтолцоонд шилжиж эрүүл мэндийн тухай ойлголт, түүнд хандах хандлага, эрүүл мэндийн асуудалтайхолбогдон гарах эрх зүйн харилцаа, үнэлэмж өөрчлөгдөж эрүл мэндийн үнэ цэнэ, эрүүл мэндийн болвсролын хэрэгцээ ула бүр өсөн нэмэгдэж байна.

Хүн амын эрүүл мэндийн болвсролын асуудал хөгжлийн тухай шинэ хандлага, үзэл баримтлал, төрөөс эрүүл мэнд , болвсролын талаар баримтлах бодлого, өөрчлөлт шинэчлэлтийн зорилго, зорилтын үүднээс хандаж хүн амын эрүүл мэндийн болвсролын түвшин, чанар, үр ашгийг дээшлүүлэхийн тулд иргэдээс Үндсэн хуулинд заасан “ Эрүүл мэндээ хамгаалах” үүргээ биелүүлэхэд нь төрийн зүгээс дэмжлэг үзүүлж, иргэд эрүүл мэндээ хамгаалж бэхжүүлэх, эрүүл аж төрөх арга барил эзэмшиж, эрүүл зан үйл төлөвшин тогтохуйц “ Эрүүл мэндийг дэмжижгч” орчин бүрдүүлэх, түүнд оролцох төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэдийн үүрэг хариуцлага, хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

1. Хөтөлбөрийн зорилго
Иргэдэд эрүүл мэндээ хамгаалж, бэхжүүлэх, эрүүл аж төрөх талаар цэгцтэй мэдлэг, зөв хандлага, дадал төлөвшин “ Эрүүл мэндийг дэмжигч “ таатай орчин бүрдүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино.

2. Хөтөлбөрийн зорилтууд
Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна.

  1. Эрүүл мэндийн болвсрол эзэмшүүлэх сургалтын агуулга, хэлбэр, арга зүйг хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц түвшинд шинэчлэн болвсруулж, одоогоор бүрэлдэн бий болж байгаа болвсролын шинэ тогтолцоо, хөгжлийн үзэл баримтлал, бодлоготой уялдуулансургалтанд нэвтрүүлэх
  2. Төв орон нутгийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны арга зүй кабинет, танхимуудын болвсон хүчин, техник хэрэгслийн хагамжийг сайжруулах
  3. Эрүүл аж төрөх ёс төлөвшихүйц “ Эрүүл мэндийг дэмжижгч “ орчин / гэр бүл үйлдвэр, албан байгууллага, аж ахуйн нэгж, хамтлаг / бүрдүүлэх чиглэл баримталж, үүнийг дэмжих сонирхол төрөхүйц хөдөлгөөн өрнүүлж тэдгээрийн тоог нэмэгдүүлэх
  4. Хүн амд эрүүл мэндийн болвсрол эзэмшүүлэх, “ Эрүүл мэндийг дэмжижгч” орчин бүрдүүлэх үйл ажиллагаанд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, ригэдийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын шинэ тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх
  5. Yндэсний болон олон улсын хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдэд тусгагдсан эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг нэгтгэн зангидаж үр ашгийг нь дээүлүүлэх

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжvvлэх хугацаа

Хөтөлбөрийг 1998-2005 рны хугацаанд хэрэгжvvлнэ.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжvvлэх удирлага, зохион байгуулалт

  1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд стратегийн удирдлага, төлөвлөлтөөр хангах, хэрэгжилтэнд хяналт таьих үүргийг Үндэсний зөвлөл эрхэлнэ. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.
  2. Хөтөлбөрийн хэрэгжилитийг мэргэжлийн удирдлага, зохицуулалт, мэдээллээр хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавиж үнэлгээ өгөх ажлыг болвсрол, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн, төрийн захиргааны төв байгууллагууд өөрийн харьяа байгууллагуудын оролцоотойгоор гүйцэтгэнэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд мэргэжлийн түвшинд зохион байгуулах үүргийг Эрүүл мэнд, нийгэм хамгааллын яамны харьяа Эрүүл мэндийн удирдлага, мэдээлэл, боловсролын төв, арга зүйн удирдлагаар хангах үүргийг Гэгээрлийн яамны харьяа Албан бус болвсролын төв тус тус гүйцэтгэнэ.
  3. Орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохицуулах, хяналт тавих үүрэгтэй аймаг, нийслэл, сум дүүргийн салбар зөвлөл ажиллана. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажлын чиг үүрэг, үндсэний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийг Засаг дарга батална.
  4. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж зохион байгуулах үүргийг Нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёлын төв, сургалт, сурталчилгаа явуулах үүргийг Эрүүл мэндийн нэгдэл, төвийн эрүүл мэндийн сургалт арга зүйн кабинет, гэгээрлийн төв, цэцэрлэг, бүх шатны сургууль тус тус эрхлэн гүйтэцгэнэ.
  5. Үндэсний болон орон нутгийн салбар зөвлөл нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн явцтай уялдуулан ажлаа жилээр төлөвлөн хэрэгжүүлж, жил бүрийн 4 дүгээр улиралд орон нутгийн зөвлөл үндэснийзөвлөлд, үндэсний зөвлөл Засгийн газарт тус тус тайлагнаж байна.
  6. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална.
    • Монгол Улсын боловсрол, эрүүл мэндийн талаар гарсан стратегийн баримт бичгүүд, хууль эрхийн баримт бичгүүд, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нийцүүлэх
    • Хvн амд эхүүл мэндийн боловсрол эзэмшүүлж буй албан ба албан бус боловсролын одоогийн тогтолцог түшиглэн, үйл ажллагааны арга барил, уялдаа холбоо, сургалтын технологийг өөрчлөн шинэлэх

Тав. Хөтөлбөрийг хэрэгжvvлэх vйл ажиллагаа

  1. Хөтөлбөрийн vйл ажиллагааны нэгдvгэр зорилтын хvрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжvvлнэ
    1. Хүн амын эрүүл мэндийн боловсролын өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагыг тэдний нас, хүйс, ажил, мэрэгжил, ахуй амьдрал, эрүүл мэндийн байдалтай нь холбон судалсны үндсэн дээр хэрэглэгчдийн бүлэг бүрт тохирсон сургалтын агуулга арга зүйг шинэчлэн боловсруулах:
    2. Эрүүл мэндийн албан ба албан бус сургалт явуулах багш, эмч, эмнэлгийн ажилтан нарыг бэлтгэх, давтан бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх сургалтын агуулгаар арга зүйг шинэчлэн болвсруулж сургалтыг зохион байгуулах
    3. Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх албан ба албан бус сургалтын шинээр боловсруулсан агуулгыг хэрэгжүүлэхэд шаардагдах сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг шийдвэрлэх
    4. Хүүхэд, залуучууд, эцэг, эх, нийт хүн амд эрүүл аж төрөх мэдлэг, дадал төлөвшүүлэх ажлыг дэмжсэн биеийн тамир, спорт, урлаг, соёлын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд албан ба албан бус сургалтын болон төслийн арга хэлбэрийг өргөн ашиглах
    5. Анагаах ухааны бүх шатны сургуульд эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсролын арга үйн хичээлийн агуулга, арга зүйг зохих стандартыг хангах түвшинд шинэчлэн боловсруулж сургалтанд хэрэгжүүлэх
  2. Хөтөлбөрийн vйл ажиллагааны хоёрдугаар зорилтын хvрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжvvлнэ.
    1. Эрүүл мэндийн удирдлага, мэдээлэл, боловсролын төв, аймаг дүүргүүдийн нийгмийн эрүүл мэндийн төв, нэгдлүүдэд ажиллаж буй арга зүйн кабинет, аймгийн боловсрол, соёлын төв, ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл мэндийн сургалт сурталчилгааны танхимыг шаардлагатай сургалтын орчин үеийн техник хэрэгслээр хангах
    2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй дээр дурдсан байгууллагуудын мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангах ажлыг зохион байгуулах
  3. Хөтөлбөрийн vйл ажиллагааны гуравдугаар зорилтын хvрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжvvлнэ.
    1. “Эрүү мэндийг дэмжигч” айл өрх, албан байгууллагаас хйивэл зохих ажлын талаар гарын авлага, зөвлөмж гаргаж мөрдүүлэх“
    2. Эрүүл мэндийг дэмжигч” айл өрх, албан байгууллагын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлт боловсруулах“
    3. Эрүүл мэндийг дэмжигч” айл өрх албан абйгууллагын ажлыг дүгнэж туршлагыг суртачлан нийтийн хүртээл болгох, эрүүл мэндийн боловсролд холбогдох зар сурталчилгааг дэмжих
  4. Хөтөлбөрийн үйл ажиллагааны дөрөвдүгээр зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэд дараахь үндсэн үүрэг хариуцлагатайгар оролцоно.

1. Монгол Улсын Засгийн Газар:

  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг уос орны эдийн засаг, ниймгмийг хөгжүүлэх үдсэн чиглэл, төвлөрсөн төсөвт тусгах
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар олон улсын байгууллага, хандивлагч орнуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоо, идэвхи санаачилгыг дэмжих

2. Төрийн захиргааны төл байгууллагууд:

  • Эрхэлсэн үйлчилгээнийхээ хүрээнд ажилчин, албан хаагч, суралцагчдынхаа эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх ёс төлөвшихүйц “ Эрүүл мэндийг дэжигч” орчин бүрдүүлэх асуудлыг удирдлага,төлөвлөлтөөр хангах
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдэн үйл ажиллагаа, зарцуулах төсөв хөрөнгийг жил жилийн төсөв төлөвлөгөөндөө тусган хөтөлбрийн хэрэгжүүлэлтийг зохицуулах, эрүүл мэндийн болон эдийн засгийн үр ашгийг тооцож байх

3.Төрийн захиргааны орон нутгийн байгууллагууд:

  • Хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий салбар зөвлөлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэд байгуулж, салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын чиг үүрэг болон үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийг Засаг даргын захирамжаар батлах
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  8 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?