НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 12 сарын 16 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6441650
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Дуугүй сургалт
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2008-03-04
Ц.Дамдинжав (Монгол Улсын гавьяат багш)

Багш хүүхдийн хүмүүжилд нөлөө­лөх эерэг тал юугаар ч сольшгүй, хаанаас ч эрээд олдошгүй амьд завгир, нөлөөгүй толио. Сөрөг тал нь сурагчаа өөрөөсөө, анги сургуулиас холдуулах, үзэл санааг муу зуршилд гэмшилгүй ойртуулах аюултай. Багшийн сайн тал нь ангид, сургуульд нөлөөлөөд зогсохгүй орчноо соён гэгээрүүлэх, манлайлан дагуулах сайн сайхан бүхний иж бүрдлээ. Ямар ч хүний зан чанарт авах гээхийн түмэн хэгдэс бий. Багш ертөнцийн жамаар орчны нөлөөгөөр олдсон төрмөл олдмол зан араншинтай. Энэ учраас багш юу юунаас түрүү өөрийгөө эргэцүүлэн бодож, сэрэмж­лэн хянаж, өөрөөсөө шалтгаалах юу байна гэдгээ нягтлан тунгааж, олж мэдсэн өө сэвээ ялан дийлэх сэтгэлийн тэнхээ, шийдэмгий зориг хэрэгтэй. Ийм хүнийг зоригтой тэвчээртэй хүн гэдэг, Өөрийгөө ялан дийлдэг чанар иргэн төлөвшсөний, хүн болж төрсний гавъяа.

Өөрийн бодол санаа сэтгэлд нууцлагдсан дутагдлаа мэддэггүй хүн гэж үгүй. Ертөнц тэр чигээрээ авах гээхийн их урсгал. Энэ урсга­лаас өөртөө оногдоод байгаа хаяхаар зүйлийг дор дор нь хаяж, оногдож магадгүй зүйлээс зайлж,холдож чаддаг ухаан, тэвчээр хэрэгтэй. Энэ үйл нь өөрийн зан чанараа цэвэр­шүүлж байгаа шүүлтүүр  ээ. Ава­хыгаа өөртөө дотночлон үлдээж, тордон тэтгэж, өөрийн бүтээл болгон амьдруулах нь  амьд хүн алтан аяга­наас ус ууна” гэсэн үг ээ. Энэ талаа­раа иргэн төлөвшүүлдэг хоёрдох “ээж”  нь багш та . Энэ итгэл зүтгэ­лийн их “ачаа”-г нуруундаа үүрдэг­гүй, сэтгэл оюундаа үүрч боловсруул­даг. Энэ гавъяат ажлын ихэнхийг биеийн хэлээр (сэтгэлийн шавхраа­гүй) бүтээдэг. Энэ арга шинэ арга уу?

Гал голомтонд сургаж хүмүүжүү­лэх аргаас орчин үеийн сурган хүмүүжүүлэх аргад улам шинэчлэг­дэн хэрэгжиж байгаа арга. Тэр ч бүү хэл ан амьтан, хорхой шавьж ч бие биедээ нөлөөлөх биеийн хэлтэй. Малчин хүн малын тарганы тавах үеийг малынхаа хэлээр, ногоочин хүн цэцэг ногооны амьдарч байгаа  нөхцлийг ногооныхоо биеийн хэлээр тоймлодог. Уяачин хүн уяаны морь-ны уяаны ханалт, сувдан хөлсний ирийг мориныхоо биеийн хэлээр, геологич хүн газрын доорх баялагийг хөрсөн дээрх тогтоц, хөрсний биеийн хэлээр  мэддэг.

Багш шавь нараа шилдэг иргэн болгон төлөвшүүлэх сургалтын шилдэг аргуудын нэг нь биеийн хэл “дуугүй сургалт”. Иймээс хорвоод үлгэрлэн дуурайлгах, хайрлагчдыгаа бишрэн хүндлэгдэхээр иж бүрэн “тунгаагдсан алба” ганцхан багшийн алба. Энэ учир багшийн харьцаа, биеэ авч явах ёс, дэг журам, эмх цэгц, арвич хямгач байдал, ажилд хандах хандлага, хүнийг хайрлан хүндэлж, дэмжин туслах чанар, үнэн шударга ёс, элдэв хорт зуршлаас өөрийгөө зайлуулах чадвар зэрэг нь сургалтын үйл ээ. Ганц нэг жишээ авъя.

Эрхий хурууны өндгөө сурагчид руугаа харуулан заах нь “хамгийн сайн” гэсэн дохио. Өвгө дээдэс минь эрхий мэргэн гэдэг. Орчин үеийн шинжээчдийн судалгаагаар эрхий хурууны өндөгний 1 см2 талбайд мэдрэх эрхтний 6000 үзүүр байдгийг тодорхойлжээ. Долоовор хуруугаар заах нь “ чамайг даа, хэзээ ч чамтай                                     эвлэрэхгүй чи тусгүй нөхөр” гэсэн дохио. Өвгөд дээдэс минь “ гол гогдон тасалдаг хуруу” гэж үздэг.

Багш өглөө хүүхдээ хүлээн авахад сэтгэл бодолдоо ямар “ачаа” тээж ирэв. Хичээл тараад харихдаа сэтгэл зүйн ямар “ачаа” авч буцав гэдгийг биеийн хэлээр нь ойлгон дүгнэлт хийж ажилладаг.

Өөрийгөө архи  тамхинаас гаргаж чадаагүй хүн, хүнийг архи тамхинаас гар гэж итгэтэл ярихад хэцүү байж мэднэ. Энэ мэтчлэн багш үг, үйлийн барьцаанд орохгүй байхыг тун сайн хичээгээрэй. Багш шавийнхаа биеийн хэлийг сайн мэддэг. Шавь нар нь  багшийнхаа биеийн хэлийг ойлгодог болгон мэдлэгшүүлэх нь чухал аа. агшийн биеэ авч явах байдал, ярианы өнгө аялага, үг зэргийг сургалт хүмүүжлийн ажилд яаж  нөлөөлдгийг судалсан судалгааг авч үзье.

Биеийн хэл – 55%
Ярианы өнгө аялага – 33%
Үгээр харьцах – 7%
Үүнээс харахад сургалт хүмүүжлийн ажилд багшийн биеийн хэл (хувийн бүх талын үлгэрлэл) хичнээн чухал болох нь харагдаж байна.

Багшийн үлгэрлэх нөлөө хаа ч явсан цаг ямагт дагаж нөлөөлж байдаг. Багшийн баялаг үнэт хөрөнгө нь шавь, өгөх зүйлүүдээсээ чанар­тайг нь өгдөг нүнжигтэй хүний шинж ээ. Өгье гэвэл ганцыгаа гэдэг мэргэн ардын үнэт сургамж бий. Багш шавьдаа мэдлэг чадвараар, хүмүүж­лээр, өөрийгөө хөгжүүлэх талаар онцгой нөлөөлж, насан туршид нь зуршил, хувь тавилан болгон үлдээ­дэг хариу хардаггүй өглөгийн эзэд ээ. Орчны үзэл санаа, үйл ажиллагаа хэлбэлзэл ихтэй болох тутам баг­шийн үлгэрлэн дагуулах, манлайлан бахархах, бодол санааны ил далд гацаанаас гаргахад тусалдаг нөмөр нөөлөгтэй, түшигтэй үнэнч хоёр дахь (нэг дэх нь эцэг эх) хүн нь багш та.




  12 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?