НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 12 сарын 13 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6435270
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Нийслэлийн боловсролын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалтаас гаргасан зөвлөмж
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-10-30

Монгол Улсын тусгаар тогтнол хөгжил дэвшил монгол хүний хөгжлийн эх сурвалж нь боловсрол оюуны чадавхи билээ.

Боловсрол нь нийгэм, иргэний эрэлт хэрэг­цээнд нь нийцсэн хүмүүнлэг ард­чил­сан, тасралтгүй, нийтэд хүртээмжтэй байх зарчмыг эрхэмлэнэ.  Боловсролыг хөгжүү­лэх төрийн бодлого, хууль тогтоомжийн агуулгад нийцүүлэн Нийслэлийн Боловсро­лын Удирдах ажилтны зөвлөгөөнөөс дэвшүүлсэн зорилт, санал зөвлөгөөнийг дэмжиж Нийслэлийн боловсролыг шинэ шатанд гаргахыг эрмэлзэн дараах Зөвлөм­жийг гаргаж байна.

Нэг. Багш танаа:

  • Нийгмийн амьдралын бүх хүрээний шинэчлэл, хүний амьдралын чанарт гарч буй өөрчлөлтөд хөл нийлүүлэн мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх
  • Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын шинэ стандартын агуулгыг шавь нартаа эзэмшүүлэх, сургалтын бүтээлч аргуудыг эзэмших
  • Багш нар нэгж хичээлийн бэлтгэлийг бүрэн хангахын тулд бие биеэсээ харилцан суралцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Шавь нараа хөгжүүлэх боломжийг судлан эцэг эх, олон нийттэй хамтран хэрэгжүүлэх
  • Сурах арга барил төлөвшлөөр догол­дож буй суралцагчдын уг шалтгаанд мэр­гэжлийн дүгнэлт хийж, түүнийг арилгахад  багш, эцэг эхийн зөвлөлийн байнгын үр нөлөөтэй хамтын ажиллагааг хэвшүүлэх
  • Багшийн ёс зүйг эрхэмлэн сахиж, ха­рил­цааны соёлыг үйл ажиллагааны хэм хэмжээ болгон, өөртөө болон бусдад хүндэтгэлтэй хандах, биеэ зөв авч явах, хүнлэг тусч байх сайн үйлийг бүтээх,
  • Сурах бичгийг сургалтын орчинд туршиж,  агуулга, зохиомж, арга зүйг нь бо­ловс­ронгуй болгох, мэдээллийн олон эх сурвалжийг ашиглаж, түүнд дүн шинжилгээ хийх арга барилд сургах
  • Мэргэжлээ дээшлүүлэхэд цахим сүлжээ болон орчин үеийн мэдээллийн эх сурвалжийг өргөн ашиглах, мэдээллийн дэвшилтэт технологи, гадаад хэл эзэмших боломжийг бүрэн ашиглах

Хоёр. Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад:

  • Сургуулийн өмнөх боловсролын хам­ралтыг 2010 он гэхэд  95,2 хувьд хүргэх, бүлэгт хамрагдах хүүхдийн тоог 29,2-25 болгон цөөрүүлэх, хөгжих төлөвшил боломжийг бүрдүүлэх
  • Ерөнхий Боловсролыг 11 жилийн сур­галтын тогтолцоонд шилжүүлсэн турш­лага, сургамжиндаа дүгнэлт хийж, 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх бэлтгэ­лийг хангах төлөвлөгөө гаргаж хэрэг­жүүлэх
  • Сургууль цэцэрлэг бүр “Монгол Ул­сын боловсролыг 2006-2015 онд хөгжүү­лэх мастер төлөвлөгөө” - ний зорилтыг байгууллагын түвшинд хэрэгжүүлэх чиглэлийг боловсруулж ажил хэрэг болгох
  • Бүх нийтэд бага боловсрол эзэм­шүүлэх болон  суралцагчдын хүйсийн харь­цааг тэнцвэржүүлэх бодлогыг боловс­руулж хэрэгжүүлэх
  • Бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш нарын мэргэшлийг дээшлүүлэх түүнд үндэслэн багшийг сонгон шалгаруулах ажлыг журмын дагуу зөв явуулах зохистой арга хэмжээ авах
  • Бүх шатны сургууль, цэцэрлэгийн багшийн хөдөлмөрийн үр дүнг шавь нарынх нь төлөвшил, сурлагын амжилтын ахицаар үнэлж урамшуулах 
  • Багш удирдах ажилтны ёс зүй, ажлын хариуцлагыг өндөржүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх, хяналт тавих
  • ЕБС-ийн лаборатори, дадлагын газар, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөө­рөмж, техник  хэрэгслийг шинэчлэхэд  оруулах гадаад, дотоодын хандив туслам­жийг нэмэгдүүлэх

 Гурав. Нийслэл, дүүргүүдийн засаг дарга нарт:

  • Ерөнхий боловсролын сургуулийн удирд­лагыг мэргэшүүлэх, захирал, цэцэр­лэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх  тог­тол­цоо, сонгон шалгаруулалтыг үнэн бодитой боловсронгуй болгох
  • Сургуулийн өмнөх болон суурь бо­ловс­ролын хамралтын нарийвчилсан бүртгэл судалгааг хийж, хүүхдийг  сургууль, цэцэрлэгт бүрэн хамруулах
  • Бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш нарын мэргэшлийг дээшлүүлэх, сургалтын арга зүй, технологийг өнөөгийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, багш, удирдах ажилтны ёс зүй, ажлын хариуцлагыг өндөржүүлэх
  • ЕБС-ийн бүтэц хэв шинж, байршлыг бүс нутгийн хөгжлийн бодлого, чиглэлтэй уялдуулан оновчтой болгож хөрөнгө оруулалтын даацыг нэмэгдүүлэн, хувьсах зардлаар санхүүжих боломжийг  бүрэн хангах
  • ЕБС, цэцэрлэгийн  багшийн заах арга, ур чадварыг сайжруулахын тулд сургууль, цэцэрлэгийн удирдлага, ЗАН-ийн санаачилга дэмжлэгийг хөхиүлэн дэмжих
  • Цэцэрлэг, бүх шатны сургуулийг интер­нэтэд холбож, 2010 гэхэд багш сурагч бүрийг комьпютерээр ханган цахим сургалтын арга зүйг эзэмшүүлснээр мэргэжлээ бие даан дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн онцлог, хэрэгцээнд тохирсон сургалт зохион байгуулж, багш бэлтгэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр төсөл боловсруулж хэрэгжүүлэх
  • Албан бус боловсролыг хөгжүүлэх талаар бодлого боловсруулж,  хүн ам орон нутгийн удирдлагын дэмжлэг оролцоог нэмэгдүүлэх
  • Олон улсын олимпиад, уралдаан, тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн багш, суралцагчийг үнэлж, урамшуулах журмыг гаргаж хэрэгжүүлэх

 Дөрөв. Боловсролын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилладаг бусад байгууллага, иргэдэд:

  • Боловсролын байгууллагуудын хөрөн­гө оруулалт, материаллаг баазыг хөгжүү­лэхэд бодитой дэмжлэг үзүүлэх
  • Сургууль, цэцэрлэгийн багш нарын  заах арга, ур чадварыг нэмэгдүүлэхэд ТББ, мэргэжлийн байгууллагуудын идэвх санаачилга оролцоог нэмэгдүүлэх
  • Хүүхэд залуусыг мэргэжлийн барим­жаа  олгох, мэргэшүүлэхэд чиглэсэн хөтөл­бөр төслийг боловсруулж хэрэгжүүлэх
  • Өндөр амжилт гаргасан тэргүүний багш, сурагчдыг урамшуулах, үйл ажилла­гааг сурталчлахад дэмжлэг үзүүлэх
  • Багш нийгмийн асуудлыг, орон сууцны засвар үйлчилгээ хийх, шинээр авах зэрэгт хөнгөлттэй зээл олгох, амьдрах нөхцөлийг нь сайжруулахад  туслах
  • Багш, сурагчдын эрүүл мэндийг хам­гаалах, зохистой хоол хүнсээр хангахад бодитой дэмжлэг үзүүлэх, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
  • Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд байгаа болон, харж асрах хүнгүй сургууль завсардсан  бага насны хүүхдүүдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэхэд ТББ, болгон хүүхэд залуучуудын үүсгэл санаачилгын байгууллагуудын санал санаачилгыг чиглүүлэн төвлөрүүлж ажиллах
  • Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх соёлын газрууд, интернэт, номын сан, уншлагын газруудыг олшруулах бодлого боловсруулж хэрэг­жүүлэх

 Нийслэлийн боловсролын удирдах ажилтны зөвлөгөөнд  оролцогчид




  12 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?