НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 12 сарын 13 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6434911
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
БАГШИЙН БҮТЭЭЛИЙН САНГ ҮНЭЛЭХ НЬ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-04-10

  Б.Оюунчимэг (Дорнод дээд сургуулийн багш)

БАГШИЙН БҮТЭЭЛИЙН САНГ ҮНЭЛЭХ НЬ

Зохиогч: Peter Doolittle

Хэрэв та багш бол, өөрийгөө сайн багш гэж боддог уу? Та илүү сайн багш болохыг хүсэж байна уу?Хэрэв та удирдлага бол таны удирдлаганд байдаг багш нар ажлаа сайн хийж байна уу? Багшийн ажлын даалгавар, үр ашиг, үр дүн, бүтээмжийг үнэлэх нь төвөгтэй ажил байдаг. Багшийн ажлын бүтээмжийг үнэлэх нэг шалгуур нь бүтээлийн сан юм. 

 БАГШИЙН БҮТЭЭЛИЙН САН ГЭЖ ЮУ ВЭ?

Багшийн бүтээлийн сан гэдэг нь багшийн бүтээлч ажлын цуглуулга юм. Зураач хүн өөрийнхөө ажлыг цуглуулж бүтээлийн сан бүрдүүлсэн шиг, багш хүн өөрийнхөө авьяас чадварыг тодруулсан бүтээлийн сан хийж болно. Бүтээлийн санд тухайн багшийн ур чадвар, мэдлэг туршлагыг илэрхийлж онцолсон бүтээлүүдийг оруулж болно. Бүтээлийн сан нь суралцагч болон хамтран ажиллагчидтайгаа харилцах харилцаа, хичээл үр дүн, үнэлгээ өөрийн ажилд шүүмжлэлтэй хандах боломжтой холбоотой. Бүтээлийн сан нь дараах зүйлсийг агуулж болно. Үүнд: Багшийн туршлага Хичээлийн тодорхойлолт: хугацаа, анги, агуулга Тухайн багшийн багшлах үйлийн талаарх үзэл бодол, зорилго Өөрийнхөө ур чадварыг дээшлүүлэх зорилготой гаргасан баримт бичиг, сургалт, хөтөлбөрт хамрагдсан байдал Боловсруулсан хичээлийн төлөвлөгөө, тараах гарын авлага, бичиг баримт материал, тэмдэглэл Суралцагчдын хийсэн тест, ангид хэрэгжүүлсэн төслийг үнэлсэн үнэлгээний хуудас Хичээлийн видео болон аудио хуурцаг Өөрийн чинь талаар хамтран ажиллагч чинь ажиглалт хийсэн сурган хүмүүжүүлэх тэмдэглэл Багшлах үйл ажиллагаандаа тусгасан баримт бичиг Сургалтын хэрэглэгдэхүүн Багшийн бүтээлийн сан гэдэг нь багшийн өөрийнх нь ур чадварын өсөлт хөгжил, ахиц дэвшлийг харуулах дадлага туршлага, үүрэг хариуцлагыг илэрхийлсэн үйл ажиллагааны тухай баримт бичиг юм. Бүтээлийн сангийн хэмжээ янз бүр байхаас гадна үргэлж баяжигдаж байна.

БАГШИЙН БҮТЭЭЛИЙН САНГ ЯАЖ АШИГЛАХ ВЭ?

Багшийн бүтээлийн сан нь багшлах ажлын зорилго, агуулга, үр дүн, хяналт, шийдвэр гаргалтыг бодитой үнэлэхэд, мөн багш мэргэжил, ур чадвар сурган хүмүүжүүлэх харилцааг улам боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой. Багшийн ажлыг үнэлэхэд багшийн бүтээлийн сан бодит үнэлгээний үүрэг гүйцэтгэж чадна. Багшийн бүтээлийн сан нь стандарт болон багшийн хичээлийг ажиглах, шалгах зэрэг уламжлалт үнэлгээний шалгууруудаас гадна дээр өгүүлснээр өргөн агуулгатай байна. Багшийн бүтээлийн санг хэрэглэх хөтөлбөрүүдийн ихэнхийг нь багш бэлтгэх боловсролын байгууллагуудад хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрүүд нь багшийн бүтээлийн сангийн хэрэгжилт, сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагаа болон багшийн өсөлт хөгжлийн тасралтгүй байдлын үзүүлэлтийг агуулсан байна. Багшийн бүтээлийн сан нь багшийн сонголт буюу үйл ажиллагаа болон түүний үр дүнгийн харьцааг үнэлэх боломж олгож болно. Үүнээс гадна багш нар өөрсдийнхөө бүтээлийн санг шинээр багшилж буй багш болон ахмад туршлагатай багшийн аль алинтай нь хуваалцахад багш нарт урам өгдөг.

БАГШИЙН БҮТЭЭЛИЙН САНГ ЯАЖ ҮНЭЛЭХ ВЭ?

Бүтээлийн санг мэргэжлээ өсгөхөд ашиглахаас илүүтэйгээр тухайн албан хаагчийн талаар дээд түвшний хүний шийдвэр гаргах судалгаанд ашиглагддаг. Бүтээлийн сан бүр өөрийн гэсэн онцлогтойгоор хийгддэг. Багшийн загвар, тэр дотроо стандарт, багшлах үйл ажиллагааны түвшин зэргийг харгалзан багшийг ажилд авахад энэхүү сан чухал үүрэгтэй юм. Багшийн бүтээлийн санд өөрийнхөө үүрэг хариуцлагыг тодорхойлсон байдал, багшийн арга зүй болон багшлах үйлийн чиг хандлагаа тодорхойлсон байдал, өөрийн заах арга, ур чадвараа дээшлүүлсэн, оролдлого чармайлтыг илэрхийлсэн тодорхойлолт, тухайн хичээлийн жишээ хөтөлбөр, тухайн багшийн талаар суралцагчдын өгсөн үнэлгээний дүгнэлт зэрэг үзүүлэлтүүдийг хамруулж болно.

БҮТЭЭЛИЙН САНГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЛХМУУД

  1. Хугацаа зарцуулах. Бүтээлийн сангийн хөтөлбөр боловсруулах, мөрдөх болон хөгжлийн явц, төгсгөлийг үнэлэхэд нилээд хугацаа зарцуулна.
  2. Хүлээн зөвшөөрөх. Удирдлага болон багш нар бүтээлийн санг хэрэглэх нь маш чухал. Хэрвээ удирдлага нь бүтээлийн сангийн ач холбогдлыг багш нартай холбохгүй бол уг ажил үр дүнгүй болно.
  3. Оролцох байдал. Багш нар бүтээлийн сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхнаасаан оролцох ёстой. Тэд өөрийн биеэр хөтөлбөрийн чиглэл, ашиглалтыг мэдрэх ёстой.
  4. Харилцах, ашиглах боломж. Багш нар бүтээлийн санг яаж ашиглах гэж байгаа талаар мэдэж байх ёстой. Хэрвээ бүтээлийн сангийн бүтэц, үнэлгээ тодорхой байх тусам түүнтэй зөв харилцах, ашиглах, боломж бүрдэнэ.
  5. Загварыг ашиглах. Багш нарын бүтээлийн сангийн загвар нь ашиглах боломжтой байх. Бүтээлийн сан нь багш нар өөрсдийнхөө мэдлэг туршлагаа дээшлүүлэхэд жишээ болж болохуйц хүртээмжтэйгээр үүнээс загварчлагдсан байна.
  6. Сонголт хийх боломжтой байх. Бүтээлийн сан нь багшийн хийсэн бүхнийг агуулж байх ёстой. Бүтээлийн сан нь зөвхөн багшийн туршлага, дэвшиж болох дүгнэлтийг илэрхийлсэн заалтуудыг агуулна.
  7. Бодит байдалд нийцсэн байх. Бүтээлийн сан нь бодит үнэлгээний нэг хэлбэр юм. Ийм учир тэр нь бусад арга хэмжээнүүдтэй холбоотой үнэлгээний нэг хэсэг болж хэрэглэгдэх ёстой.



  12 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?